Цэргийн албан хаагчдын байрыг ирэх сард ашиглалтад өгөхийг үүрэгдэв
2015-10-21

Батлан хамгаалах салбарын албан хаагчдын орон сууц ашиглалтад орох бололтой. Хоёр ч сайдын нүүрийг үзэж, ашиглалтад орох хугацаа нь хойшилсоор байсан тус барилгын ажлын явцтай Батлан хамгаалах яамны удирдлагууд танилцаж, ирэх сард ашиглалтад оруулах үүргийг гүйцэтгэгчид өгчээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан 300 айлын алба хаагчдын орон сууцыг ирэх 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээлгэн өгөхийг үүрэгджээ. 

 

 

2011 оноос барьж эхэлсэн тус барилгын гүйцэтгэгч нь санхүүгийн хүндрэл орсны улмаас ашиглалтад өгөхгүй өнөөг хүрсэн гэнэ. Тиймээс Зэвсэгт хүчний дөрвөн анги хүч нэмэгдүүлэн ажиллаж буй юм. 

 

 Тус орон сууц төвийн дулааны шугамд холбогдоогүй учраасуурын зуухаар галлан халаалт дулаанаа шийдвэрлэх аж. Уурын зуух нь жилдээ 1200 тонн нүүрс түлэх хүчин чадалтай гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Barilgiin ajliig het mungu huutsulduj hyamd tusur chanargyi hiisendee.Mergejliin olon jil ajillasan tyrshlagatai kompaniig oryylsan ni iy l boldoo.
2015-10-21
ахмад:
Лу Болд, бөртэ Батсайхан, молекул Батбаяр нарын мөнгө угаасан орон сууц 11-29-нд орноо гонжийн жоо
2015-10-21
ахмад:
Лу Болд, бөртэ Батсайхан, молекул Батбаяр нарын мөнгө угаасан орон сууц 11-29-нд орноо гонжийн жоо
2015-10-21
оршин суугч:
болдын лай орж харагдаач
2015-10-21