Үндэсний аудитын газар, Прокурор, АТГ-ын өс хонзонгийн “махны” машины чимээ...
2015-10-21

 

Үндэсний аудитын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, АТГ–ын удирлагууд хоорондоо нэгэн тохиролцоо хийсэн талаар баттай эх сурвалжаас мэдээлэл ирэв. Өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Л.Гансүхийн хэргийг өмгөөлж эхэлснээс хойш Ц.Баасандорж хууль хяналтын байгууллагад долоо дахь удаагаа шалгагдаж байгаа нь энэ. Өмнө нь АТГ-аас Ц.Баасандоржийг нэр төрд халдсан, цаасан дээр тэмдэглэл бичлээ, Е сайд, А сайд, гэж бичсэн зэрэг үндэслэлээр Төв аймгийн цагдаагийн хэлтэст хоёр удаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хоёр удаа шалгуулж байв. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын гомдлоор Төв аймгийн цагдаагийн хэлтэст нэг удаа шалгуулсан байдаг. Харин одоо Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч Х.Идэрийн гаргасан нөлөөллийн мэдүүлгийн дагуу Ц.Баасандоржийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгуулж эхлээд байгаа билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандоржийг шүүгчээс татгалзсан үндэслэлээ сэтгүүлч нарт дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан нь буруу, хууль зөрчсөн үйлдэл гэсэн үндэслэлээр шалгуулж байгаа.

 

Тэгвэл Үндэсний аудитын газрын Ц.Баасандоржид мөн гомдол гаргаж, түүний дагуу Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророос шалгахаар болсон байна. Тодруулбал, Үндэсний аудитын газар Ц.Баасандорж өмгөөлөгч Л.Гансүхийн хэргийн талаар аудит Ш.Ичинхорлоотой ярилцсан. Ш.Ичинхорлоотой ярьсан яриагаа гар утсан дээрээ хураасан нь гэмт хэрэг хэмээн үзэж гомдол гаргасан байна. Ш.Ичинхорлоо нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт аудитын шалгалт хийсэн хүн. “Түүний гаргасан дүгнэлт худлаа байна” хэмээн Ц.Баасандорж өмгөөлөгч үзэж, цагдаад гомдол гаргаж байсан билээ. Цагдаад шалгуулж байхдаа Ц.Баасандорж  Ш.Ичинхорлоотой 2014 оны наймдугаар сард уулзсан байдаг. Уулзахдаа “Та яагаад худал дүгнэлт гаргачихсан юм бэ” гэхэд Ш.Ичинхорлоо “АТГ газар урьдчилаад дүгнэлт  гаргуулчихсан байсан”  гэдэг асуудлыг ярьсан байдаг. Үүнийгээ  шүүх хурал дээр мэдүүлэг өгөх үеэрээ өөрөө ч хэлж байсан. Энэ яриаг гар утсан дээрээ бичиж авсан нь Баасандоржийг хууль хяналтынхан буруутгах шалтгаан болжээ. Гэхдээ Үндэсний аудитын газар өмнө нь яг энэ үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорт гомдол гаргаж шалгуулсан байдаг. Гаргасан гомдлыг шалгаж үзээд “Өөрийнхөө бусадтай ярилцсан яриаг гар утсан дээрээ хурааж авсан нь ямар нэгэн хууль зөрчсөн  асуудал биш. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хууль зөрчсөн асуудал алга” гэж үзээд хэрэгсэхгүй болгож байсан юм байна. Харин Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулснаар   АТГ,  Прокурор, Үндэсний аудитын газар ажлаа ямар түвшинд, хэрхэн үнэн бодит, шударга хийдэг вэ гэдгийг олонд ил болгосон.  Шинжээч, Үндэсний аудитын газрынхан өөрсдийнхөө гаргасан дүгнэлтийг хамгаалж чадалгүй, эвгүй байдалд орсон. Гэрчүүд ч өмнөх мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Үүнээс үүдэн иргэд хууль хяналтынхны шийдвэр, шүүхийн үйл ажиллагаанд эргэлзэж эхэлсэн юм.  

 

Олон түмний өмнө эвгүй байдалд орсон АТГ,  Прокурор, Үндэсний аудитын газар өмгөөлөгч Ц.Баасандоржоос болж нэр хүндээ шороотой бүр  шалбаагтай хутгачихлаа гэж өс хонзон өвөрлөж, түүнийг яаж чадах вэ гэж тус тусдаа өдрийн бодол, шөнийн зүүд болцгоожээ. Түүнийг Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа  гаргасан мөр, ярьсан авиа, шүүх хурлын үеийн үйлдэл болгоныг нягт нарийн шалгаж үзээд гэмт хэрэгтэн болгочих хариугаа олж авсан нь энэ аж. Ц.Баасандоржийг  гэмт хэрэгтэн болгож  гэж өс өвөртөлж хутга шиг ханцуйлсан Үндэсний аудитын газар, УЕПГ, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, АТГ–ынханд өмнө нь хэрэгсэхгүй болсон Үндэсний аудитын газрын гаргасан гомдол дахин сэргээж шалгачих юм бол унагаад авах юм байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн бололтой. Ингээд өмнө нь хэрэгсэхгүй болж байсан Ц.Баасандоржтой холбоотой бичиг баримтыг архиваас хайх ажил хийгдсэн байна. Бүтэн долоо хоног бичиг хэргийн ажилтан, туслахуудаараа хэдэн мянган хавтаст хэрэг  архив “ухуулж” энэ мэт баримтыг өчигдөр олж авсан гэнэ. Тэдний Ц.Баасандоржийг буруутан болгох гээд байгаа гар утасны бичлэг нь гэмт хэрэг үүсгэх үндэслэл болохгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Өнөөдөр хүн болгон л өөрсдийнхөө яриаг хурааж авдаг болсон. Бүр  хоёр хүний хоорондоо ярилцаж байгаа яриаг хүртэл хурааж аваад олон нийтэд дэлгэдэг. Замын голд муудалцаад зогсож байгаа жолооч нараас эхлээд замын цагдаа жолооч нартай харилцаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд шууд байрлуулдаг. Сэтгүүлч өдөр тутамдаа өөрийнхөө бусад хүнтэй ярилцаж байгаагаа дуу хураагч болон гар утсан дээрээ хурааж авдаг. Үүнийгээ олон нийтэд ил болгодог. Машин ачиж байгаа нөхдүүд ч гэсэн байнга гар утсан дээрээ бичлэг хийдэг. Хэн нэгний машиныг ачиж байгааг гудамжаар явж байгаа  хэн нэгэн гар утсаараа бичлэг хийж, өөрийнхөө цахим хууаст байршуулдаг. Иргэд хэн нэгэнд мөнгө өгч, авалцаж байгаагаа хүртэл гар утсан дээрээ бичлэг хийж баримтжуулдаг болсон. Мөн би түүнтэй тэдэн сарын тэдний өдөр уулзсан гэдгээ баталгаажуулах зорилгоор хэн нэгэнтэй уулзсан гэдгээ нотлохын тулд ярьсан яриагаа бичиж авдаг. Иргэдийн дунд хэн нэгэнтэй уулзаж байгаагаа баримтжуулж бичлэг хийж, ярьсан яриагаа бичиж авах нь байдаг  энгийн зүйл болсон. Тэгэхээр энэ бүгдийг гэмт хэрэг гэж үзээд Ц.Баасандоржийн араас маш олон хүнийг гэмт хэрэгтэн болгох муухай технологи Монголд нэвтрүүлэх гэж байна.  

 

Дээрээс ирсэн даалгавар болох өмгөөлөгчийг зүйл дуусгах, Үндэсний аудитын газар,  Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, АТГ-ын найруулсан жүжгийг одоо хэрэгжүүлэх л үлджээ. Маш өндрөөс, дээрээс ирсэн чулуу гэж онцолж хэлэхийн учир юу вэ гэвэл Л.Гансүх Үндэсний аудитын газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар,  АТГ-ынхны дургүйг хүргэсэн, эрх ашигт нь нөлөөлсөн зүйл огт байхгүй. Харин Л.Гансүх цаашлаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг улс төрөөс арчиж хаях гэсэн “махны” машин одоо болтол зогсолгүй, ажиллаж байна. Хувийн эрх ашгаа хамгаалах гэж байгаа тэр хүн “махны” машиныг зогсоож, унтраахыг хүсэхгүй байна. Үүргээ гүйцэтгэж, Л.Гансүхийг шоронд хийж, Н.Алтанхуягийг албан тушаалаас нь унагаж чадсан зогсолтгүй ажиллах “махны” машин өмгөөлөгч Ц.Баасандорж  руу чиглэж эхэлсэн нь энэ. Шүүх, цагдаагаар шалгуулах болсны шалтгаан ердөө л үүнтэй холбоотой.   

 

Л.Гансүхийн шүүх хурлаар Үндэсний аудитын газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, АТГ, шүүх, шүүгч нарын хуурамч багийг хуу татаж, үнэн нүүр царайг олон нийтэд илчилсний өшөө хорсол ингэж л илэрч байна.  Өшөө хорсол,  хэн нэг эрх мэдэлтний эрх ашгийг нь хамгаалах зэвсэг болсон “махны” машин хоёр мэргэжлийнхээ дагуу ажлаа хийсэн өмгөөлөгчийг яах вэ гэдгийг харах л үлдлээ. 

 

Б.ӨЛЗИЙДЭМБЭРЭЛ

 

Эх сурвалж: www.medee.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард тумны эмчээр баяжсан Оджаргал, бса саяхан луйвар нь ил болон гарч ирж байгаа Мак Нямтайшир, тууний хуухэд Номгуйбаяр нараас нуурсний ордууд зэс молибдены ордуудаа хураан авч улсад тушаах хэрэгтэй
2015-10-22
Зочин:
Атг сайн ажиллахгуй байна ,Сугар,Бадамжунай СуБатболд , Наранхуу,Оджаргал ,гээд маш олон луйварчин байж байхад
2015-10-22
ИРГЭН:
Шүүхэд итгэх хэрэггүй. Шүүх иин фильтр ажиллахгүй болж хувиин шүүх гэж байхгүй юм даа
2015-10-22
ИРГЭН:
Атг хувиин компани юм уу захиалгаар хөдөлдөг иим байж болохгүй атг буруу яваад бөйгаа юм үнэн
2015-10-22
Зочин:
ATG BAYR HURGII AVILGACHID BOL TOM JIJIG YALGAAGUI BUGD HULGAICH NAR HULGAICH HUN MONGOLD GISHGEH GAZARGUI BAIH YOSTOI
2015-10-22
Зочин:
Novshiig novshnuudtai ni hamt shorond hataa
2015-10-21
Зочин:
АТГ. прокрор 2 аймаар хүнийг яаж ч чадна шоронд хийхгүй бол санаа н амрахгүй мөнгөгүй жараахайнуудыг мөн ч их шоронд хийлээ дээ ум маани бод ни хум
2015-10-21
боль л доо:
Арчаагүй хогнууд. ажлаа яаж сайжруулах аа бодож төлөвлөж ард түмэндээ хандаж байх ёстой байтал хувь хүнтэй зууралдаж байдаг. энэ бол монгол төрийн эмгэнэл.
2015-10-21
Зочин:
Хүн бүхэн үзсэн дээ нэг итгэл үнэмшилгүй л хурал болсон одоо таиван орхи
2015-10-21
ppp:
Daanch toriig heterhii basan doromjilj baisan.Gansuhiin ugaadas dolooson golog.Tor gej baidag bol oorsdiin uil ajillagaag gardan yavuulj baigaa alban haagchidaa hamgaalah erhtei
2015-10-21
Зочин:
ичсэн хүн хүн ална гэж болж байгаа юм байна даа
2015-10-21
Зочин:
Л.Гансүхийн шүүх хурлаар Үндэсний аудитын газар, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, АТГ, шүүх, шүүгч нарын хуурамч багийг хуу татаж, үнэн нүүр царайг олон нийтэд илчилсний өшөө хорсол ингэж л илэрч байна. Өшөө хорсол, хэн нэг эрх мэдэлтний эрх ашгийг нь хамгаалах зэвсэг болсон “махны” машин хоёр мэргэжлийнхээ дагуу ажлаа хийсэн өмгөөлөгчийг яах вэ гэдгийг харах л үлдлээ.
2015-10-21
Зочин:
Л.Гансүх цаашлаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг улс төрөөс арчиж хаях гэсэн “махны” машин одоо болтол зогсолгүй, ажиллаж байна. Хувийн эрх ашгаа хамгаалах гэж байгаа тэр хүн “махны” машиныг зогсоож, унтраахыг хүсэхгүй байна. Үүргээ гүйцэтгэж, Л.Гансүхийг шоронд хийж, Н.Алтанхуягийг албан тушаалаас нь унагаж чадсан зогсолтгүй ажиллах “махны” машин өмгөөлөгч Ц.Баасандорж руу чиглэж эхэлсэн нь энэ. Шүүх, цагдаагаар шалгуулах болсны шалтгаан ердөө л үүнтэй холбоотой.
2015-10-21
ИРГЭН:
Атг хувиин компани юм уу захиалгаар хөдөлдөг иим байж болохгүй атг буруу яваад бөйгаа юм үнэн
zochin:
ta nar shuuh hurliin ueer hen bolohoo taniulaa biz dee turiin ajliig guibuulj bolohgui shuu
2015-10-21