Жон Уолл тоглоогүй шалтгаан
2015-10-21

Жон Уолл бол NBA-ийн тоглогчид дунд нийгмийн өндөр идэвхтэй амьдралын хэв маягтай цөөн хэдэн тоглогчийн нэг. Уолл үргэлж л хэн нэгэнд тусалж бусдын амьдралд гэрэл гэгээ авчрахыг хүсч явдаг нэгэн гэдгийг сагсан бөмбөг сонирхогчдын маань цөөнгүй хувь нь мэдэх болов уу. Жон Уолл өнгөрөгч Ням гаригт болсон Милауки Бакс багтай хийх улирлын өмнөх тоглолтонд хувийн шалтгааны улмаас оролцож чадаагүй бөгөөд түүний багийн андуудаа орхих болсон шалтгааныг Рэнди Уиттман хүндэтгэж буйгаа тоглолтын өмнөх ярилцлагынхаа үеэр мэдэгдээд амжсан юм.


Жон Уолл өнгөрөгч бүтэн сайн өдөр өөрийн 6 настай бяцхан анд Дамиа Теламак-Нэлсоны гэгээн дурсгалд зориулсан хандивын арга хэмжээнд оролцсон бөгөөд уг арга хэмжээний гол хүн нь байсан учир арга буюу багийн удирлагуудаас чөлөө аван хүмүүнлэгийн арга хэмжээг зорих болсон гэнэ. Дамиа Теламак-Нелсон хэмээх бяцхан охин өнгөрөгч 2014 оны 12 сарын 8 -ны өдөр өөд болсон бөгөөд тухайн өдөр Жон Уолл Бостон Сэлтикс багийн эсрэг 2 нэмэлт цаг сунгасан хүнд тоглолтын дараа маш их сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн ярилцлагыг өгч байсан.


Уг хандивын арга хэмжээний нэр нь Leukemia & Lymphoma бөгөөд non-Hodgkin lymphoma - ний хэмээх хорт хавдарын эсрэг судалгааны ажил хандив цуглуулах зорилготой арга хэмжээ юм. Уолл уг арга хэмжээг зохион байгуулах бүх зардлыг гаргаж Дамиагийн гэр бүл найз нөхдөд дэмжлэг үзүүлсэн аж.


Дамиа охин 5 настайдаа уг хорт хавдарын улмаас өөд болсон бөгөөд Жон Уолл түүнийг өөд болох хүртэл бяцхан охинд өөрийн чадах хэмжээгээрээ тусалж Дэлхий нийтийг уриалж байсан билээ.

 

 

Эх сурвалж: Royal Sports

Shuud.mn
Сонин хачин