Үндэсний үйлдвэрлэлээ доромжлохоо болиоч
2015-10-21

 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлын эргэн тойронд гараад байгаа хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийхээр ирлээ хэмээн Улаанбаатар автобус нэгтгэлээс хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн билээ. Тэд энэхүү мэдээлэлдээ “Эколог бус” ХХК-ийн угсарсан автобус нь зах зээлээс хэт өндөр үнэтэй, олон улсын стандарт хангаагүй, аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй хэмээн хэлж байсан билээ. Өнөөдөр “Монголын зохион бүтээгчдийн холбоо”, “Эколог бус” ХХК нар хамтран хэвлэлийн бага хурал зарласан юм. Тус хэвлэлийн бага хуралд Монголын зохион бүтээгчдийн холбооны шилдэг зохион бүтээгч С.Шагдаржав, Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Инженер технологийн сургуулийн багш, инженер Г.Батдэлгэр, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Эколог бус ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, ерөнхий инженер Д.Ариунболд нар оролцсон юм. 

 

Хурал зохион байгуулагчид “Монгол улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төр засгийн бодлого, шийдвэрүүд гарсан. Мөн тендерийн хуулиуд дээр нэмэлт өөрчлөлтүүд орж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих томоохон хуулиуд гарсан байна. Засгийн газрын 336 дугаар тогтоолоор “Үндэсний үйлдвэрлэгчдийн чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг худалдан авах жагсаалт”-ууд  гарсан. Монгол улсад машин байгууламжийн салбар хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа Монгол инженерүүдийн үйл ажиллагаа ямар хүнд суртлыг давж, ямар хүнд цохилтод орж байгааг ярих хэрэгтэй болоод байна гэлээ.

 

Бид сүүлийн 10 жилд 120 гаруй тээврийн хэрэгслийг  угсарч, үйлдвэрлэж ард иргэдийнхээ үйлчилгээнд гаргасан. Технологийн болон хөрөнгө оруулалтын өндөр шалгууртай машин байгууламжийн салбарт “Номин холдинг” группийн зүгээс хөрөнгө оруулалт хийж Улаанбаатарт явж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг утаа гаргадаггүй, орчин үеийн технологи шингэсэн ийм тээврийн хэрэгслээр шинэчилье гэсэн зорилго, зорилтыг тавин ажиллаж байгаа. Монголчууд та бидний цуглуулсан татварын мөнгөнөөс 20 тэрбум төгрөгөөр гадаадын автобусуудыг худалдан авсан. 

 

Хотын засаг дарга өөрөө онцгойлон анхаарч, биечлэн дэмжсэний хүчинд мөн төр засгийн хуулиуд гарсаны үр дүнд “Экобус” 20 ширхэг автобус худалдан авах шийдвэр гаргасан юм. Гэвч засаг даргын захирамж Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр очоод унасан. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэгч компани руугаа, хийж бүтээе гэж байгаа Монгол хүмүүс рүүгээ нулимж байна. Монголчууд бид Монгол хүнээ дэмжиж байж хөгжинө. Монгол хүний ажлын байрыг битгий хулгайлаач” гэсэн юм.

 

Төмөрлөг машин үйлдвэрлэлийн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас доорх тодруулгыг авлаа.  

 

-“Эколог бус” ХХК-ийн автобус нь зах зээлийн ханшаас хэт үнэтэй байгаа гэж үнэн үү?

-Энэ бол цуурхал. Бидний хийж байгаа Евро-IV хөдөлгүүртэй автобусны үнийг интернэтээс харж болно. Евро-III хөдөлгүүртэй солонгос автобус 110.000 долларын үнэтэй. Евро-IV болон Евро-III хооронд 25000 долларын зөрүү байдаг. Тээврийн зардал, гааль, татвар нэмэгдэхээрээ нэлээд үнэтэй болдог. Бидний үнэ бол 121.000 доллар байгаа.  НӨАТ ороод 135.000 доллар болж байгаа юм. тэрнээс биш 160.000 доллар бишээ. Гадаадаас орж ирж байгаа бүх автобус гааль, НӨАТ төлдөггүй. Арын хаалгаараа тэглүүлчихсэн байдаг. Бид шинээр хийж байгаа болохоос хуучин автобус оруулж ирээгүй.

 

-Тендерт ялалт байгуулаагүй байж танайхаас автобус авах болсон талаар их яригдаж байгаа шүү дээ?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 20 тербум төгрөгийн тендерт импортийн долоон компани, үндэсний үйлдвэрлэгч нэг компани оролцсон. Бид хамгийн бага үнийн санал өгч чадсан. Гэхдээ бид ялж чадаагүй.

 

Улаанбаатарын нийтийн тээвэрийн 2000 автобусны парк шинэчлэлтийн 200 сая ам.доллар мөнгөний урсгалыг Хятад, Солонгост алдалгүй дотооддоо эргэлдүүлвэл  2000 хүний ажлын байр үүснэ шүү дээ.

 

-Монгол инженерүүд Хятадаас багаж сэлбэг авчраад угсарч байгаа гэсэн

-Сэлбэг авчирч угсрах бол дэлхий нийтийн жишиг. Эхлээд угсарч дараа нь үйлдвэрлэдэг болно. Хятадууд ялгаагүй ОХУ-аас Газ66 машинаа авч ирээд угсарч байсан шүү дээ.

 

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж болох, аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй гэж автобус нэгтгэлээс мэдээллэсэн

-Манай автобус чанарын шаардлага хангаж байгаа. СХД-ийн техник оношлогоогоор ороод шалгуур үзүүлэлтэд тэнцээд улсын дугаараа хүртэл авсан. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан байгаа.

 

Тэд хурлын төгсгөлд “Хотын засаг даргын шийдвэр, хууль журмыг үгүйсгэхээ болиоч. Хийж бүтээх гэсэн нэгнээ дэмжээч. Бидний үйл ажиллагааг бүү түлхээч ” гэсэн юм.

 

М.Болор-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
ОЛОН УЛСЫН СТАНДАРТ!!!:
Олон улсын чанар стандарт хангасан тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх ёстой. Гэвч Номин Холдингийн энэ балай хятадын угсармал нь хэзээ хүний ам насанд хүрэхийг чөтгөр бүү мэд. Одоо хөдөө орон нутагруу шахаад эхэлжээ. Орон нутгийн удирдлагуудыг нийслэлд сургалт семинараар ирхэд нь чаргууцалдаж очоод угааж байгаа сурагтай байсан.
2017-06-08
Seheeten:
Mongol hunii huch, tsag orj bgaa buhen l undesnii uildverlel shuu dee. Teriig ugsrah uhaan, technikiig medej avna gedeg bol tom oyunii bayalag. Ehleed ugsarch uildverlej bgaad daraa ni uursduu hiideg bolno. Iimerhuu sanaachlagiig demjihgui bol turiin bodlogo baih hereg baina uu?
2015-10-22
Зочин:
iPhone-iig hyatadad ugsardag biz de? tednii uildverlel bish geh uu?
2015-10-22
Зочин:
Hujaa daavuugaar huvtsas oyohiig bas undesnii uildverlel bish geh uu tee?
2015-10-22
Зочин:
hyatadaas belen hiisen belen bolson selbeg avch irj ugsarchihaad mongold yildverlev geed baih yum.
2015-10-21
Зочин:
Гадаадаад хямтхан авч болох юм бол угсарч цаг зав гаргаад яах юм
2015-10-21
Зочин:
Угсарч байгааг ямар уйлдвэрлэл гэх юм
2015-10-21
Зочин:
iPhone-iig hyatadad ugsardag biz de? tednii uildverlel bish geh uu?
Зочин:
Hujaa avtobusnii huuchin selbeg avch hujaa mergejiltneer ugsaruulchihaad yun undesnii uildverlel ve ha ha
2015-10-21
Зочин:
Hujaa daavuugaar huvtsas oyohiig bas undesnii uildverlel bish geh uu tee?