Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-10-22

"Пума" зочид буудлын хурлын танхимд

09.00 цагт Мэргэжлийн боловсрол тэр дундаа техникийн мэргэжил олгодог тогтолцоог дээд боловсролтой хэрхэн уялдуулах чиглэлээр тун сонирхолтой хэлэлцүүлэг Төрийн эхэлнэ.  Утас: 91915340, 99038496

 

Хангардийн 14 давхрын хуралдааны танхимд

09.00 цагт НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  эхэлнэ. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 88781218, 91040607

 

ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоотод

09.00 цагт Оны шилдэг залуу судлаач шалгаруулах, шинжлэх ухааны шилдэг судалгааны ажилд тэтгэлэг олгодог "Хүрэлтогоот 2015" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  болно. Тус хурлыг Монгол улсын ШУА, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Утас : 99228060 99165511

 

НМХГ-ын хурлын танхимд

10.00 цагт  Эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 91887887

 

Хөдөлмөрийн ордонд

10.00 цагт Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Байнгын Хорооноос зохион байгуулах “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлэгболно. Хэлэлцүүлэгт урилгаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно. Утас: 88029296, 99035839

 

Тусгаар тогтнолын ордны VI давхарт 

10.00 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Бид хамтдаа" үндэсний форумын талаар мэдээлэл хийнэ

 

Үндэсний мэдээллийн төвд 

11.00 цагт: "Богда холдинг" компанийн "Богд-Ар" хорооллын оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар   мэдээлэл хийнэ.

 

Монголын залуучуудын холбооны 209 тоотод

12.00 цагт Монголын барилгачин залуучуудын холбоо, МЗХ-ны орон сууцны байнгын хорооноос санаачлан зохион байгуулж буй "Хямралыг хямраацгаая‬" уриан дор "‪Залуу гэр бүлийг орон сууцжуулах аян‬"-ы хүрээнд зохион байгуулж буй ‪"Шинэ орон сууц"‬ үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал   болно. Утас: 88083442

 

Хан-Уул дүүргийн соёлын төвийн Б танхимд

12.00 цагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Хан-Уул дүүргийн ЕБС-уудад англи хэлний толь бичиг хандивлах үйл ажиллагаа болно.  Утас: 99044295

 

Хэвлэлийн Хүрээлэнд

14.00 цагт “Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн чиг хандлага” дугуй ширээний уулзалт болно. Уулзалтаар Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Олон Улсын IX Их Хуралд оролцоод ирсэн Монголын төлөөлөгчид хурлаас олж авсан шинэ мэдээлэл, туршлагаа хуваалцах юм.

Shuud.mn
Сонин хачин