66 согтуу жолоочийг журамлажээ
2015-10-22

Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг журамлан болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Шинээр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг хөдөлмөрийн. хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас хоёр жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулах тухай заасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан жолооч нарт дээрх хариуцлагыг зохих хэмжээнд тооцож байгаа боловч согтуугаар машин жолоодох жолоочийн тоо буурахгүй байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин