Хятадын консулын ажилчид амиа алджээ
2015-10-22

 

Филиппинийн Себу мужид байрлах “Lighthouse” гэх зоогийн газраар үйлчлүүлж байсан БНХАУ-ын дипломат ажилтнууд амиа алдсан тухай “www.themalaysianinsider.com”  мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Тус зоогийн газраар үйлчлүүлж байсан Хятадын Консулын газрын хоёр ажилтан амиа алдаж, гурван ажилтан гэмтсэн” гэв.

 

Хэрэг явдал өчигдөр 13.30 цагийн орчимд болсон бөгөөд ажилчид нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байжээ. БНХАУ-ын Консулын газрын дэд консул, санхүүгийн мэргэжилтэн нар амиа алдсан болохыг албаныхан батлав.

 

Цагдаагийнхан тус Консулын газар ажилладаг байсан нэг эрэгтэйг баривчилсан байна. Тус зоогийн газрын ерөнхий зохион байгуулагч Стивен Жон Патеро “Үнэхээр хурдан, гэнэтийн байсан” гэсэн бол Себу мужийн Цагдаагийн дарга Пруденсио Банас “Харамсалтай зүйл боллоо. Гэмт этгээд ажлаасаа халагдсандаа хорсож, Консулын ажилчид руу халдсан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХАХАХА
2015-10-25
bi:
Yag yu bolsniin bichechee teneg ymuu haashain
2015-10-22
mgl:
T1 Delgertsetseg 1 oguulberee 3 daraalan bichih yum. Terniihee orond chuham yu bolson talaar gants oguulber oruulchihaach!
2015-10-22