Филиппинд 39 хүн амиа алджээ
2015-10-22

Филиппинийг энэ долоо хоногийн эхээр “Корру” гэх хар салхи дайран өнгөрсөн билээ. Хэдий хар салхи тус улсыг орхин гарсан ч хохирогчид нэмэгдсээр байгааг албаныхан онцоллоо. Тус улсын аврах төвөөс мэдээлснээр “Корру” хар салхи 39 хүний аминд хүрч, 148 мянган иргэнийг орон гэргүй болгосон” гэжээ. Өнөөдрийг хүртэл хагас сая иргэн хорогдох байранд амьдарч байна.

 

“Олон улсын хүнсний байгууллага буюу “NFA”-ийн ажилчид “Корру” салхины хохирогчдод 400 тонн хүнс өгөхөөр замдаа гарсан” тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Ойролцоогоор 100 мянган иргэн хүнс тэжээлийн хомсдолд оржээ.  Тус улсын удирдлагууд хохирогчдод улсын сангаас 141 сая ам.доллар зарцуулахаар болсон байна.

 

Өнгөрсөн оны долоодугаар сард тус улсыг “Хаян” гэх хар салхи дайрч, 7300 хүний аминд хүрсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин