Цахилгаан шат шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
2015-10-22

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим цахилгаан шат бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл цахилгаан шатыг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон цахилгаан шатыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

 

Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт цахилгаан шат шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ. Ер нь Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас актлагдсан цахилгаан шатууд олон бий гэв. Ямартай ч лифт шинэчлэлийг шат дараатай, дүүрэг бүрт хийхээр болжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны цахилгаан шатыг шинэчлэхээр болсон гэнэ.

 

Үүнд зориулан хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй цахилгаан шатыг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэгийг нь 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
suuts umchlugchdiin holboonoos hiih yostoi ajil shuu dee. Niisleliin tusvuus sanhuujuuleh ni buruu. Odoo ashiglaltiin hugatsaa duussan geed ger horoolliin ailuudiin 00-g uhaj tseverleh ajliig niislelees sanhuujuuleh l uldlee
2015-10-22
Зочин:
Хүний амь нас чухал Тиймээс хурдан ажил хэрэг болго Айдасгүй амьдармаар байна
2015-10-22