Зургаан эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолоо
2015-10-22

НМХГ-аас  эх барих эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг НМХГ-аас танилцууллаа.

 

Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84, арьс гоо сайхан, мэс ажилбарын чиглэлийн 15 нийт 99 хувийн хэвшлийн эмнэлэг хамрагджээ. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрсэн байна.

 

Эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн  хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрсэнийг  НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш хэллээ.

 

Илэрсэн зөрчлийг үндэслэн “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй”, “Өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн 6 эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоожээ. Мөн 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, 9 албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ.

 

НМХГ-аас эмчилгээний бус орчинтой байранд гоо заслын эмчилгээ хийж байгаа нь хавдар үүсэх, тархах эрсдэл өндөр байгааг  ард иргэдэд  санууллаа.

 

Г.Тэгшсүрэн


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аягүйтвэл авилгаа өгөөгүй сайн ажилтай эмнэлэгийн үйл ажиллагаа зогсоогдож, муухан шиг нь авилгаа хахаж үхтэл нь өгөөд мултраад хоцорч байгаа байж мэдэх л байх. Дампуурсан, мунхагууд үүрэлсэн төр засаг гэж нэг иймэрхүү. Төрийн минь сүлд гэж Төр засагтаа залибарч хүндэтгэдэг бол одоо төрд үүрлэсэн луйварчин, хулгайчуудыг ямар л муу муухай юм үйлдэх бол гэх хардлага, ард иргэдийн уур хилэн их болж дээ. Энэ ер нь цаашид юунд хүрдэг бол. Хандлага нэг л биш дээ
2022-06-24
Тоочин:
Алдаатай мэдээлэл олон байна. 99 эмнэлгийн 56 хувь нь яагаад 48 болчихдог байна? Энэ олон эмнэлгээс 6-г зогсоосон, 15-ыг торгосон, дээр нь 9 албан тушаалтныг нэмээд ч 48-ынхаа тоонд хүрэхгүй байна. Бусдаас нь авлига авсан юм бол тэрийг нь бич!
2015-10-22
Тоочин:
Алдаатай мэдээлэл олон байна. 99 эмнэлгийн 56 хувь нь яагаад 48 болчихдог байна? Энэ олон эмнэлгээс 6-г зогсоосон, 15-ыг торгосон, дээр нь 9 албан тушаалтныг нэмээд ч 48-ынхаа тоонд хүрэхгүй байна. Бусдаас нь авлига авсан юм бол тэрийг нь бич!
2015-10-22
Зочин:
Мэргэжлийн хяналт ил далд байдлаар их дарамталдаг. Хан-Уул дүүргийн боловсролын байцаагч байсан Н.Отгонцэцэг нь тус дүүргийн удирдлага болон бусад албан тушаалтануудтай удаа дараа холбогдож мөнгөний хэрэг гарлаа гэж ярих юм. Өмнө нь ч их бага хэмжээгээр олон авсан. Сүүлд НМХГ-ын тамгын дарга боллоо л гэж дуулдсан. Ам л ангайвал мөнгө нэхэж ар талын асуудлыг би бүгдийг аргална гэх мэтээр шунал нь гүйцэгдэхгүй ийм амьтадтайгаа хариуцлага тооцож төрийн үйл ажиллагааг шудрага зарчимтай болгож болдоггүй юм уу.
2015-10-22
Зочин:
дутуу л шалгасан байна даа,хахуулд орчинсон юм болов уу?
2015-10-22