УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийнэ
2015-10-23

09.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган Төрийн ордонд зохион байгуулагдана.


09.20 цагт: Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Баяр Агентлаг” ХХК хамтран зохион байгуулж буй ”Интернэт Худалдааны Анхдугаар Конференци –Улаанбаатар 2015”  арга хэмжээ МҮХАҮТ-д болно. 


10.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн боловсролын газар, Японы Хүүхдийг Ивээх Сан хамтран хэрэгжүүлж буй “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах дадлага сургуулилт нийслэлийн Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар цэцэрлэгт болно.


10.00 цагт: "Нигүүлсэл ба байгаль хамгаалал" сэдэвт хурал Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно. Хурал эх дэлхийгээ хайрлахуй сэдвийн хүрээнд болно. 


10.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах тухай, Нийслэлийн Орон сууцны корпорацийн ТУЗ-ын гишүүдийг томилох тухай, Гэртээ харих зам хөтөлбөр батлах тухайй зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  


11.00 цагт: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг архи, тамхины татварыг нэмэгдүүлсэнээр тэтгэврийн доод хэмжээг сард 30000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийн талаар Төрийн ордоны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээдээлэл хийнэ.


11.00 цагт: Нийслэлийн 376 ойн өдөрт зориулсан “Их хотын хямдралтай худалдаа”-г Чингисийн талбайд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Хангарди ордоны 6 давхарт болно. 


11.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн шилдэг хороог шалгаруулах уралдааны талаар хэлэлцэнэ.


12.00 цагт: Барилга хот байгуулалтын яамны хурлын зааланд Барилга хот байгуулалтын яам, Канадын дэлхийн их сургуулийн үйлчилгээний байгууллагын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.


12.00 цагт: Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн "Аз жаргалтай хүүхэд нас" тоглолт Монголын Хүүхдийн ордонд болно. 


12.30 цагт: МОХ-ны зүгээс НИТХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар нь Монголын оюутны эрх ашигт бүдүүлгээр халдаж, тэдний нийтийн тээврээр зорчих, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан журам батлагдсантай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд  хэвлэлийн хурал хийнэ. 


13.00 цагт: Аудитын компанийн захирлуудын “Audit Ceo Summit-2015” улсын II зөвлөгөөн  Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн байранд  болно. 


14.00 цагт: Залуу гэр бүлийг орон сууцжуулах аяны хүрээнд зохион байгуулж буй "Шинэ орон сууц - ЭКСПО" нээлтийн үйл ажиллагаа циркд болно. Тус үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд 10-23, 24, 25 ны өдрүүдэд л хамгийн доод ханшаар шууд үнэ тохиролцох худалдааг явуулна. 


15.00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт лекц уншина.


16.00 цагт: 97-р сургуулийн зүүн талд Сод эрхэс төвийн хажууд Баянзүрх дүүргийн залуучуудын холбоо өөрийн төв байрны нээлтийг хийнэ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрдэнэчимэг гэж юу ч мэдэхгүй авгай болимоор юм. Сүхбаатарчууд ухаантай юм, 4 жил гүйлгэж мөнгий нь саагаад сонгоогүй. Одоо хэрэлдэх, хүн хардахаас өөр юм хийхгүй бна даа. Архины татвар нэмээд мөнгө орж ирэхгүй. Үйлдвэр чинь зогсоод дампуурна. Одоо авч байгаа мөнгөө ч авч чадахгүй гэдгийг захын чавганц хэлнэ дээ.
2015-10-23
Зочин:
Erdenechimegtei sanal esreg bn. Arhi uudag humuus chini hyamd arhi avch uugaad bur eruul mendee suitgeed duusna daa.
2015-10-23