Жое Байден сонгуульд өрсөлдөхгүй
2015-10-23

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байден ирэх оны эхээр зохион байгуулагдах Цагаан ордны тэргүүний сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. Түүний дэргэд Ерөнхийлөгч Барак Обама байсан бөгөөд тэрбээр Байдены сонголтыг хүндэтгэж буйгаа мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.  Обама “Гэнэтийн байсан ч  таны сонголтыг хүндэтгэж байна” гэж хэлжээ.

 

Байден сонгуульд нэр дэвшихээс татгалзсан шалтгаан нь хүүгийнх үхэлтэй холбоотой гэнэ. Ерөнхийлөгчийн хүү Бо Байден өнгөрсөн зургаадугаар сард тархины хорт хавдрын улмаас 44 насандаа таалал төгссөн юм.  Тэрбээр “Хүүгээ алдаад миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Дараагийн тэргүүн сонгогдсоны дараа би эхнэрийнхээ хамтаар улс төрөөс зайгаа барих болно” гэсэн байна.

 

Дэд ерөнхийлөгч ийнхүү нэрээ татсанаар Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон ямар ч асуудалгүйгээр Ардчилсан намыг төлөөлөн сонгуульд өрсөлдөхөөр болж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин