“Улаанбаатар - Бидний хот” аян эхэллээ
2015-10-23

 

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярыг угтаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын түүх соёлын дурсгалт газар, тэдгээрийн архитектур орон зайн төлөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар - Бидний хот” сэдэвт Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүлж байна.


Аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музейг үзэж, хотын үүсэл хөгжил, барилгажилтын түүхтэй танилцаж, хотын эргэн тойрны түүх дурсгалын газар, архитектурын байгууламжуудтай танилцах юм байна.


Улаанбаатар хотын музейтэй хамтран зохион байгуулж энэхүү аянд нэгдэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууддаа хандан уриалж байна гэж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин