Малчдад зориулсан лавлах ажиллана
2015-10-23

Малчдад зориулсан лавлах утас ажиллаж эхэлжээ. Малын хулгай, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мэдээлэл авах, түгээх, урьдчилан сэргийлэх зорилгоор ХХААЯ-ны дэргэд яаралтай түргэн тусламжийн “Малчны лавлах 109” тусгай дугаарыг ажиллуулахаар болсон байна.

 

Тус лавлахтай аль ч үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүй холбогдож, 24 цагийн турш мэдээлэл авч болох юм байна. Түүнчлэн малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулах аж. Мөн хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө хүргэж байх юм байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин