”Абу Даби”-гийн тэмцээн 15.00 цагт эхэлнэ
2015-10-23

 

"Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий хэсгийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00-ээс эхэлж, хөнгөн жингийн барилдаанууд явагдана. Тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Баяраагийн Амартүвшин, Энхтайваний Ариунболд нар хүч үзэх бол 60 кг-д ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, Ганбаатарын Баттулга нар барилдана.

 

Харин эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Ганбаатарын Наранцэцэг, 48 кг-д Эрдэнэцогтын Гэрэлмаа нар Абу Дабигийн татамид зодоглоно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ymar tb geer garch baigaa bol uzhiimsan tuslaach
2015-10-24
Зочин:
Ганбаатарын Наранцэцэг яллаа.
2015-10-23