“Их хотын хямдрал” 10-70 хувьд хүрнэ
2015-10-23

 

Энэ сарын 29-нд Нийслэлийн 376 жилийн ойн өдөр тохионо. Ойн арга хэмжээний хүрээнд  “Их хотын хямдрал-376” үзэсгэлэн худалдааг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.  Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчын Ажлын Аалба болон үндэсний үйлдвэрлэлийн холбоодын төлөөлөл мэдээлэл хийлээ.

 

 “Их хотын хямдрал-376” үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэнд “Дархан нэхий” ХХК, “Дархан минж” ХХК, “Монланс” ХХК зэрэг арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд оролцох аж. Мөн ноос ноолуурын холбооны жижиг дунд үйлдвэрүүд, “НБЦ” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр зэрэг 100 гаруй аж ахуй нэгж оролцох юм байна. Зарим компани, холбоодын төлөөлөл хуралд оролцож, үзэсгэлэн худалдааны үеэр явагдах үйл ажиллагааны чиглэлээ танилцууллаа.

 

Монголын ноос ноолуурын холбооны менежер Ц.Туяа

-Нийслэлийн ойн баяраар манай холбооны 25 аж ахуй нэгж оролцоно. 10-70 хувийн хямралтай худалдаа явуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор “Говь” болон “Эвсэг” худалдааны төвүүдэд 70 хувийн хямдралтай агуулах чөлөөлөх худалдаа явагдаж байна. Энэ хямдрал ойн баяраар давхар явагдана гэдгийг дуулгамаар байна.

 

“НБЦ” ХХК-ийн борлуулалтын газрын дарга О.Галбадрах

-Энэ удаагийн арга хэмжээнд манай компани өндөг худалдаалахаас гадна тахианы махны хямдралтай худалдаа явуулахаар төлөвлөж байна. Өндөг 200-240 төгрөгөөр зарагдана. Мөн арван мянган хэрэглэгчдэд үнэ төлбөргүй өндөг шарж, омлет хийж тараах юм. Чингисийн талбайн дөрвөн цэгт үйл ажиллагаа явуулна.

 

Арьс ширний үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Т. Баярсайхан

-Арьс ширний салбарынхан энэ арга хэмжээнд бодит хямдралтай худалдаа үйлчилгээ явуулна. “Дархан нэхий” ХХК бүтээгдэхүүндээ 20-60 хувийн хямрал үзүүлнэ. Жижиг дунд үйлдвэрүүд оролцоно. Энэ үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулна.

 

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд 300 гаруй мянган иргэд оролцож  тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн аж. Оролцсон аж ахуй нэгжүүд 200 гаруй сая төгрөгийн хямдралтай худалдаа үйлчилгээ үзүүлсэн тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа хэлэв.

“Их хотын хямдрал-376” үзэсгэлэн худалдааны нээлт Чингисийн талбайд энэ сарын 29-ны өдрийн 11:40 цагт болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
naraa:
hudal helj ard irgeded chiregdel uchruuldag zarim jijig uynuud l uildweriin uneer baidag biz dee icheech
2015-10-24
иргэн:
70 гээд очсон чинь хуучин үнэн дээрээ нэмж бичээд тэрнээсэ хямдарна гээсн бна лээ инээдтэй юмаа болиосой
2015-10-23
naraa:
hudal helj ard irgeded chiregdel uchruuldag zarim jijig uynuud l uildweriin uneer baidag biz dee icheech