Гадаад хэргийн сайд Италид айлчилж байна
2015-10-23

Бүгд Найрамдах Итали улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилонигийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж болж буй юм.

Айлчлалын үеэр БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони, Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини, Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.П.Реккиа нартай тус тус уулзах юм байна.

Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Милан хотод зочилж, ЭКСПО-2015 үзэж сонирхон, АСЕМ-2014, ЭКСПО-2015 зохион байгуулсан Италийн туршлагатай танилцах аж. Милан хотноо болох ЭКСПО-2015 үеэр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин