”Хакухо цом”-ын бүртгэл явагдаж байна
2015-10-24

Мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакухо цом" сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний бүртгэл явагдаж байна.

 

Тэмцээний бүртгэл энэ сарын 19-нд эхэлж, ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл Их шавийн дээд сургуульд явагдаж буй аж. Тэмцээнд оролцохыг хүссэн тамирчин төрсний гэрчилгээ эх хувь, 2х3 хэмжээтэй 2 хувь цээж зурагтай очиход болох юм байна. Жич: Бүртгэлийн хураамж авахгүй. Харин тэмцээний техникийн зөвлөгөөний хурал арваннэгдүгээр сарын 7-нд 15:00 цагтаас Их шавийн дээд сургуулийн байранд товлогджээ.

 

"Хакухо цом" сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 8-нд Спортын төв ордны А зааланд болно. Тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөнө. 13-15 насны ангилалд 2000 оны 2 сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох боломжтой гэнэ.

Тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн тамирчдаас Текниктэй бөх, Дайчин бөх, Уран барилдааны шагналтан тодруулна. Улмаар нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох "HAKUHO CUP" олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.


Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УТАСЫГ НЬ ЯАЖ ОЛОХ ВЭ
2015-10-25