Дөрвөн бөх ”Абу Дабу”-ийн татамид хүч үзнэ
2015-10-24

"Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдрийн хэсгийн барилдаан  Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.

 

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Нэргүйн Мөнхбаяр,  73 кг-д Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хорооны тамирчин Ганболдын Балсанлүндэв хүч үзнэ.

 

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд "Женко" клубийн тамирчид Пүрэвсүрэнгийн Буянхишиг, Батсүхийн Алтанцэцэг нар барилдана.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Devjee geechee
2015-10-24
nyam:
amjilt husie, hicheegeerei zaluusaa!
2015-10-24