Сонгуульд хэрхэвч дэмжиж болохгүй улс төрчдийн хар жагсаалт
2015-10-26


МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД НЭРЛЭЖ БАЙНА.

 

Цуврал 1. "Говийн Түгжил" хэмээх Ж.Батсуурь

 

Улс төрийн товч намтар: Ж.Батсуурь 1960 оны 11 дүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн.

1990-ээд оны сүүлчээр Монголын Социал Демокроат намд харъяалагдаж явахад нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж урвуулж, орон нутаг дахь өөрийн төлөөний хүн болгох зорилгоор Дорноговь аймгийн МАХН-ын хороонд анх авчирчээ. Нутгийнхан "Ганц чемодан барьсан давжаа биетэй залуу, Шараваа ах явууллаа гэсээр суудлын вагоноос бууж ирсэн" хэмээн дурсдаг.

 

2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга,ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байв.

 

2008, 2012 онуудынУлсын Их Хурлын сонгуульд нь Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН, МАН-аас нэр дэвшин сонгогдсон.     
Тэрээр "Говь нутгийн хүү болж төрснөөрөө ихэд бахархдаг" гэж хэвлэлээр ярьдаг чнэдэр дээрээ говийн хүний жудагийг уландаа гишгэж удаа дараа ёс зүйгүй авирлан, намын журмын нөхдийг сонгуулиар "Түгжилдэж" араас нь хутгалан унагадаг "алтан" аргатай улс төрч юм.

 

Анхны "Түгжилдэлт"

 

2004 оны УИХ-ын сонгуулиарЖ.Батсуурь нэр дэвшигч Ц.Шаравдоржийн төлөө ажиллаж байсан хирнээ ар хударгаар нь Ардчилсан намын нэр дэвшигч Я.Батсуурьтай ч сүжрээд явсных нь учир удалгүй тодорхой болсон юм. Аль ялснаар нь өөрийгөө аймгийн Засаг дарга болгоход дэмжлэг авахаартохирсон байжээ. Тэр сонгуульд Ц.Шаравдорж ялалт байгуулсан тул Ж.Батсуурийг аймгийн засаг дарга болгох амлалтаа биелүүлэв. Гуравхан жилийн дараа өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгvй болж "Тэжээсэн бяруундаа тийрүүлнэ" гэдгээ Ц.Шаравдорж тэр үест зүүдэлсэн ч үгүй явж.

 

Ж.Батсуурийг засаглаж байх үест Дорноговийн МАХН гурав хуваагдан талцав. Ахмад, залуучуудаараа талцав, аль даргыг дэмждэгээрээ хуваагдав. Дорноговь аймагт МАХН-ын нэр хүнд Ж.Батсуурийг Засаг дарга урьд өмнө байгаагүйгээрдор орж, нутгийн нэр нөлөөтэй, чадалтай залуус, бизнес эрхлэгчид Ардчилсан Нам руу хошуурахболсон юм. Ж.Батсуурь Засаг даргын ажлыгөөрийгөө шvтэн бишрүүлэх, өөрийхөө нэрэмжит өргөжлөл бий болгох, өөрийнхөө дүүгийн компаниар хамаг тендерийг хамуулах зэргээр өнгөрөөснөөс хамгийн дуулиантай нь Чингис хаан болсон явдал байлаа. Тэр тахилга хийх нэрээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн тамгын газрынхнаа 9 өрлөг болгон хувцаслаж, жүжиг тавьсан нь орон даяар доог тохуу болон түгсэн билээ.

 

2008 оны сонгууль ойртож, Ж.Батсуурь орон нутгийн хэмжээний улс төрч байхаас залхаж эхлэсэн тул анхны том "Түгжилдэлтээ" хийж өөрийг нь МАХН-д хөтлөж оруулсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, тойргоос сонгогдсон өөр нэг гишүүн Л.Одончимэд нарыг тойргоосоо шахаж гаргах ажиллагааг явуулсан байдаг.

 

Ц.Шаравдорж маш их гомдож, “Хүмүүс хү­сэх­гүй бол нэр дэвшихгүй ч байж бол­но” хэмээн гоморхсоор аймгийн намын хорооны хурлыг хаяж гарсан бол Л.Одончимэд Ж.Батсуурийн уран үгэнд хууртан хотын тойрогт нэр дэвших тэгэхдээ нутгийн дүүгээс том дэмжлэг авна хэмээн итгэжээ. Гэвч Түгжил бол Түгжил. Юу гэж амласандаа хүрэх билээ. Ц.Шаравдорж, Л.Одончимэд хоёр сонгуулийн дараа үндсэндээ том улс төрөөс арчигдаж, тэдний орыг итгэлийг эвдэн Түгжилдэгч Ж.Батсуурь УИХ-д эзлэх болсон түүхтэй.

 

Удаах"Түгжилдэлт"

 

2008 оны сонгуульд МАХН Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт Д.Туяа, Ж.Батсуурь хоёрыг нэр дэвшүүлж, эвтэй байж намын нэр хүндийг өндөрт өргөхийг даалгасан юм. Гэтэл Ж.Батсуурь унаган зангаа гаргаж хамтрагч, намын журмын нөхрийг хуншгүйгээр "Түгжилдсэн" билээ.

 

Сонгуулийн сурталчигааны явцад Д.Туяа сонгогчдын талархал, дэмжлэгийг илтэд хүлээж, ялалт байгуулах нь тодорхой болж ирсэнд Ж.Батсуурь ихэд бухимдан хорсож, хамтдаа ялалт байгуулах талаар бодохын оронд яаж хорлох аргаа сүвэгчилж эхэлжээ. Д.Туяагийн хүү О.Содбилэг НИК компанийн ШТС Сайншандад шинээр байгуулсныхаа нээлтэд ээжийгээ урьж, тууз хайчлуулсан нь Говийн Түгжилд сайхан далим өгч, яаран сонгуулийн хороонд гомдол гаргажээ. Тэгээд ч зогсохгүй санал хураах өдрийн өглөө аймгийн төв болон сумдаар Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Туяаг сонгуулийн хууль зөрчсөнийг нь тогтоосон учраас жагсаалтаас хассан гэдэг цуурхалыг зохион байгуулалттайгаар тарааж, үүнийг нь зогсоох, няцаах талаарх МАХН-ын хорооны шаардлагыг биелүүлэхгүй хагас өдөр гүрийжээ.

 

Үнэн хэрэгтээ Ж.Батсуурь сонгогдохын тулд яахаас ч буцахаа байж, сонгуулийн хуулийг зөрчин “Иргэн бүрт 500 мянган төгрөг өгнө” хэмээн амлаж явсан байна.

 

Үдээс хойш аймгийн сонгуулийн хороо мэдэгдэл хийж, нэр дэвшигч Д.Туяа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, түүний нэрийг жагсаалтаас хасах талаар ямар ч шийвэр гараагүй гэдгийг зарласан ч сонгогчдын талаас илүү нь аль хэдийнээ Д.Туяаг хасагдсан гэсэн ойлголтоор саналаа өгчихсөн байжээ. Ийм ичгүүргүй, арчаагүй арга хэрэглэж байж Ж.Батсуурь УИХ-д сонгогдохчоо аядсан түүхтэй.

 

Нутгийн олныг хордуулсан хуншгүй "Түгжилдэлт"

 

2015 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ж. Батсуурь бусад гишүүддээ хандан Централ Тауэрын17 давхарточиж сайхан хоол идэнгээ, Арева компанийхантай нууцаар уулзая, тэднууц санал тавих гэхчилэн уриалж байгаа бичлэг телевизээр цацагдав.

 

(Эх сурвалж:  youtube.com/watch?v=e903IsLkOro&feature=youtu.be)

Уг үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг Ж.Батсуурь хамгаалалтын албаныханд ховлож хөөн гаргуулж байгаа нь уг бичлэг дээр үлджээ.Энэ үйл явдлын дараахан Арева компани Дорноговь дахь ураны ордодоо ашиглалт явуулах лиценз авсан нь тодорхой болсон юм.

 

Ж.Батсуурь Улаанбадрах сумын уугуул нэгэн атлаа нутаг усныхандаа хуншгүй зан гарган гадаадынханд найр тавьснаар цөмийн задралаас үүдэлтэй селении хэмээх бодис бэлчээрээр тархан мал хордуулж, ургийн гажигтай төл олноор төрөх болсон билээ.Тэрээр аймгийн Засаг дарга байх үедээ анхлан Арева компанид хайгуулын зөвшөөрөл олгоход туслаж дэмжсээр ирсэн байдаг.

 

Ж.Батсуурь ураны хайгуул ашиглалтыг ямар үнээр хамаагүй хийхийг идэвхтэй сурталчлагчийн нэг бөгөөд хэвлэлээр удаа дараа энэ тухайгаа илэрхийлж байв. Ж.Батсуурь: “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Би энэ ордыг ашиглах асуудлаар биечлэн хөөцөлдөж, Засгийн газарт санал тавьж, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж байгаа.Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж байхгүй учраас энэ мэт томоохон компаниудтай харилцан яаралтай ашиглах нь зүйтэй. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ гэхчилэн ярьж байжээ.

 

Түүнийг хаацайлж байх хооронд “Арева” 2000 тонн  ураны хүдэр туршилтын журмаар олборлосон байдаг. Тэдний олборлолтоос үүдсэн хор уршгийг одоо монгол даяар мэдэх болсон ч сануулахад Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн. Эдгээрээс авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-нд мал Эмнэлэг үржлийн газраас гаргажээ. Малчид малаа  үхүүлэхгүйн тулд арга буюу 40 - 60 километр газарт   дүрвэж   нүүсэн   байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь төрсөн нутгаа боловч хордуулахыг юманд тооцохгүй, нутгийн олноо золионд гаргахаас сийхгүй аяглаж байгаа ньбас нэгэн "Түгжилдэлт" гэхээс өөр тайлбар олдохгүй юм.

 

 

Сүүлийн супер "Түгжилдэлт"

 

2012 оны 5 сарын 24-ний пүрэв гарагт МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлыг хуралдуулжээ.Гэтэл хурлын дараа Дорноговь, Говьсүмбэр аймагтнэр дэвшихээр тодроод байсан Ц.Анандбазарыг АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг сонгуулийн өмнө гэнэт баривчилсан явдлын цаана өнөөх Говийн Түгжил нуугдаж байсныг Ц.Анандбазар мэдчихжээ.

 

Ингээд цагдан хоригдож байхдаа шоронгоос нутгийнхандаа хэлж сэрэмжлүүлэх, захидал бичжээ.        
 

 

Ц.Анандбазарын шоронгоос бичсэн захидалд дараах мэдээллүүд байв.

 

Намайг баривчилсны цаана Нам нэгт Ж.Батсуурь, нутаг нэгт Я.Батсуурь нар байгаа шүү!           



Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!! Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо.

 

Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй улс төрийн зорилготой...   

 

Та бүхэнтэйгээ сонгуулийн хэцүү ширүүн ажилд хамт дэвшихээр шийд гарсан өдөр барьж хорьсонд үнэхээр жигшин зэвүүцэж байна. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийлдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготойг харуулж байна.        
Энэ бузар үйлдлийг Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг би ард түмэн та бүхэндээ сонордуулж байна.    
2008 онд мөн л ийм луйвар хийж ард түмний гарцаагүй сонгох гэж байсан Д.Туяа гишүүнийг нэрийг нь татуулан бүхэл бүтэн дөрвөн цаг сонгогдох эрхийг нь хаасныг та бүхэн санаж байгаа...   


 

МАН-аас УИХ-ын Сонгуулийн

Дорноговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт

нэр дэвшигч Цогт-Очирын АНАНДБАЗАР

 

Болсон явдал нь юу гэхээр “Сод Монгол” ХХК-ны захирал Д.Чинзориг хэмээх хүн Ж.Батсуурийн дэмжлэгтэйгээр “Ардын эрх” сонинд”Тэр гишүүн болчихбол хэзээ ч дийлдэхгүй” гэсэн ярилцлага өгч Ц.Анандбазарыгбуруутгасантай нь холбогдуулан Авлигатай тэмцэх газар Ц.Анандбазарыг баривчилсан байна.

 

Хэдийгээртухайн үед МАН-ын даргабайсан Сү.Батболд “Сонгуулийн өмнөх энэ богино хугацаанд хууль хяналтын байгууллагууд манай нэр дэвшигчдийн нэр төрийг сэвтүүлэх үйл ажиллагааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй”  гэж мэдэгдэж байсан ч цаг хугацааны хувьд Ц.Анандбазар сонгуульд өрсөлдөх ямар ч боломжгүй болсон тул арга буюу Ж.Батсуурийг нөхөн дэвшүүлжээ. Энэ бол урьдчилан сайтар төлөвлөж, тооцоотой гүйцэтгэсэн "Түгжилдэлт" байсан юм.

 

Үүнийг сонгууль дууссаны дараа Ц.Анандбазарыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаар сулласан явдал харуулж байдаг. Мөн Д.Чинзоригийн гомдолд нэр дурдагдсан прокурор Ш.Сүхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах зүйлсийг тодруулжээ.

 

"Би 2010 онд Д.Чинзоригийн гомдлоор энэ хэргийг хянаж байсан. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Д.Чинзориг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, энэ хэргийн хохирогч биш юм. Хэргийн материалыг хянаж үзэхэд Д.Чинзоригийн гомдолд дурдагдсан асуудал нь Ц.Анандбазарын "Сод монгол групп" ХХК, Д.Чинзоригийн "Сод монгол" ХХК гэсэн хоёр компани хоорондын өр авлагаас үүссэн иргэний маргаан байдаг юм. Тийм учраас Д.Чинзоригийг дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.Иргэний нэхэмжлэгч гэдэг бол эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш шүү дээ.Дараа нь Д.Чинзориг Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасны дагуу би Ц.Анандбазарт холбогдох хэргийг ахин хянаж үзээд, гомдолд дурдсан зарим асуудлыг нэмж шалгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн даалгавар бичиж шалгуулсан.Гэвч, тухайн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн ажиллагааг зогсоосон байдаг" гэжээ.Тэгэхээр энэ нь сонгуулийн өмнө намын журмын нөхрөө "түгжилдэх" замаар өөртөө зам зассан Ж.Батсуурийн унаган мэх мөнөөс мөн болж таарч байгаа юм.

 

Намын Бага хурал дээр нэр дэвшүүлэх санал хураалтад ялагдсан  Ж.Батсуурьсупер хатуу тоглоом сэдэж, Ц.Анандбазарыгшоронд хориулаагүй бол УИХ-д суух битгий хэлорон нутгийн сонгуульд ч өрсөлдөхөөргүй түвшинд нам дотроо муу нэртэй болсон байжээ.Ж.Батсуурь 2012 оны сонгуульд нутгийн сонгогчдын дөнгөж 30 хувийн саналыг авч чүүтэй чаатай УИХ-ын гишүүн болсон нь ч нэр хүндийнх нь бодит хэмжүүр болох байх. Сонгогчдынх нь 70 хувь нь түүнийг Дорноговийг төлөөлөх эрхгүй гэж үзсэн байхад сонгогддог нь манай тогтолцооны том гажиг юм.

 

Энэ сонгуулийн дараа Ж.Батсуурьт сонгуулийн хууль зөрчиж иргэдэд мөнгө тараасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалшаж эхлэсэн ч УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгчид дулдуйдан мөрдөн байцаалтын явцаад өнөөг хүртэл саад учруулж, гацаасаар байгаа юм. Тодорхой болсон зүйл нь: Говийн Түгжилийн төрсөн эгч Ж.Пүрэвсүрэн Дорноговь аймгийн Мандал сумын МАХН-ын зуутын даргад ханданСонгуулийнхаа сурталчилгааг зогсоовол 10 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн амлаж, улмаар мөнгөө бэлнээр өгөхөөр завджээ. Мандал сумын зуутын дарга  Ж.Батсуурийн эгчид хууль зөрчиж байгааг нь сануулан уг хэргийг шалгуулахаар тэр даруй хуулийн байгууллагад ханджээ. Сумын цагдаа уг хэргийг бүртгэж, баримтжуулсан байдаг.

 

Бусад нотлогоонуудыг эргэн сануулахад нэр дэвшигч Ж.Батсуурийн шадар туслах Л.Оюун­сайхан баяр наадам зохион байгуулж, морь уралдуулах, шашны зан үйл ашиглаж овоо тахих зэргээр УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн 35 дугаар зүйл, 35.18.9, 35.18.12, 35.18.13, 35.20 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Үүнээс гадна нэр дэв­шигч Ж.Батсуурь өөрийн биеэр сонгогчдод мөнгө тараасныг сонгогчид мэдээлжээ.  2012 оны зургадугаар сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Жарангийн худаг, Цайдамын орчимд гуравдугаар багийн бо­лон тэр хавийн малчид, сонгогчдыг цуглуулан уулзаж бүгдэд нь тус бүр 100 мянган төгрөг өгч архиар дайлсан. Сонгогч Г.Чойдовдаш  "2012 оны зургадугаар сарын 24-ний оройн 22 цагийн орчимд Цайдамын урд товгор дээр аймгийн орлогч дарга Отгонжаргал , Ж.Батсуурь  нар Соёмбо архи задлан малч­дад хандан хундага өргөсөн. "МАН болон намайг дэмжээрэй" гээд тэнд цугласан хүн бүрт 100.000 төгрөг өгсөн" хэмээн мэдүүлж байв.         


­Замын-Үүд су­мын иргэн Н.Ганчимэгт нэр дэвшигч Ж.Бат­суу­рь ухуулагчаар ажил­луу­лах нэрээр 250 000 төгрөг өгсөн. байна. Гэтэл албан ёсны ухуу­­­лагчдын нэрсийн жаг­­­саалтад Н.Ган­чимэ­гийн нэр байгаагүй. Ж.Батсуурийн тараасан мөнгийг авсан иргэд өргөдөл гаргаж, Сонгуулийн хороонд өгч баталгаа­жуулж байсан юм. Сүмбэр сумын иргэн Ч.Баярсайхан  "2012 оны зургадугаар сарын 24-ний орой 22.00 цагийн үед Сүмбэр сумын тавду­гаар багийн нутаг Жаран­гийн худгийн орчимд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь манай багийн Сан­жаа ах, Чой ах, Гэрэлээ, Батжаргал, Майнбаяр, Отгонсүрэн,П.Саран­гэрэл, Бат­цоож нар болонтэнд цуглар­сан бүх хүнд "Намайг дэм­жээрэй" гээд 100мянган төг­рөг өгсөн" хэ­мээн өргө­дөлдөө бичжээ.

 

Энэ мэтээр маш олон удаагийн үйлдлээр Ж.Батсуурь сонгуу­лийн хуулийг зөрчснийг Говьсүмбэр аймгийн цаг­даагийнхан тогтоож, нийслэлийн про­курорын газарт шилжүүлсэн одоогоор шүүхэд шилжихээр хүлээгдэж байгаа юм.

 

Ирээдүйн "Түгжилдэлт"

 

Ирэх хавар болох УИХ-ын сонгуулиар "Түгжилдэх" байгаа Ж.Батсуурь аль хэдийнээ сонгоод тодруулчихсан тордож бөөцийлж байна. Энэ болбоос Л.Одончимэдийн хүү Одбаяр бөлгөө. О.Одбаяр ямар айхтар хүний урхинд орсноо мэдэхгүй Говийн Түгжил ахдаа сүжрэн хамтдаа аймгийн намын хороог зохицуулна журамлана хэмээн хөөрөлдөж буй. Тэд удахгүй болох аймгийн намын бага хурлын шийдвэрийг өөрсдийн хүслээр гаргуулахаар нам нийлж, сэм үгссэн ч Ж.Батсуурь яаж "түгжилдэхээ" хэдийнээ харчихсан, зэхчихсэн суугааг ид дурандаа яваа О.Одбаяр хүү анзаарах сөгөөгүй явна.

 

Тун удахгүй ирэх хавар л тэр уйлж, унжсаар Говийн Түгжил ахынхаа талаар гоншигоносон олон юм ярина гэдэг дээр аймгийн сонгогчид одооноос бооцоо тавьж байна.

 

Бусад бусармаг хэргүүд

 

Ж.Батсуурь бол говийн хүнд баймгүй жудаггүй, ичгүүргүй, савсаг зантай нэгэн бөгөөд овлигогүй, дүн нуруугүй араншингаас нь болэ олон хүн хохирчээ. Хэвлэлээр ил болсноос нь дурдахад:

 

  • Ж.Батсуурь аав Б.Жамъяансүрэнгийн нэрэмжит уралдааныг Улаанбадрах суманд зохиох үеэр түүний дүү Ж.Баттулгын морийг унаж явсан жаалхүү А.Эрдэнэхүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тавдугаар ангийн сурагч хүү ухаан орохгүй байсаар тав хоногийн дараа нас барсан бөгөөдморин уралдааныг Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн явуулсан нь тогтоогджээ. Талийгаач А.Эрдэнэхүү морь унах хамгаалалтын хувцас, дуулга нэхсэн ч Ж.Батсуурь "хаанаас тйим юм олдгийн" гээд халгаахгүй байсаар толгой нүцгэн уралдуулсан байна.  
  • Үүнээс гадна тэр бас нэгэн хүүхдийн аминд хүрсэн талаар иргэд, ярьж сануулдаг. Аймгийн Засаг дарга байхдаа Шивээ овооорчимд согтуугаар албаны машинаа жолоодож яваад ноцтой авто осол хийж, ард сууж явсанхүүхэд газар дээрээ нас барсан нь түүний төрсөн хүүбайсан гэх мэдээллийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд ярьдаг ба Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны хурал дээр Ж.Батсуурийг нэгэн гишүүн гэмт хэрэг нуун дарагдуулсанхэмээн зарласан нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлджээ. Авто ослын бурууг Ж.Батсуурь жолоочдоо үрүүлэн, гүтгэж шоронд суулгасан гэх агаад жолооч нь түүнийг өөрөөс нь жолоо булааж авсан, гүтгэсэн гэдэг гомдлыг гаргаж, хэргийг ахин хэлэлцүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
  • Ж.Батсуурь гэр бүлээс гадуурх замбараагүй харилцаагаар цөөнгүй айл гэрийг үймүүлж байсан агаад хамгийн сүүлд цацагдсан мэдээллээр “Төлчид малчдын сүлд дуучин” гэх П.Жимсээ бүсгүйг эвгүй байдалд оруулан нэр хүндийг нь унагаж, сүйт залуутай нь эвдрэлцэхэд хүргэж байжээ. Дорноговийн иргэдээс түүнд хандан "Бадиа-д Богда-Ар хороололд 2 өрөө байр яах гэж, ямар орлогоороо авч өгсөн бэ?, Б,А,Х гэсэн гурван эмэгтэйн нэрийг санаж байн уу?зэрэг хачирхалтай асуулт тавьсан нь гэр бүлээс гадуурх харилцаатай нь холбоотой байж мэдэх юм. 
  • Цэвэр агаар сангийн захирал Н.Хү­рэлсүх нарын 11 хүн 2012 онд сургалт зохион бай­гуулах нэрээр "Хор­чихуйн булаг" компанийн дансаар 116 сая, "Орхон сайхан булаг" ХХК-ийн дансаар 21 сая төгрөгийг  ажлын хөлс нэрээр, мөн  "Тара" ХХК-ийн дан­саар 1.5 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэ­рээр, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ" ХХК-ийн дансаар шилжүүлж зориулалт бу­саар зарцуулсныгхянаж, зогсоож байх үүргээ биелүүлээгүй МХЕГ-ын байцаагч Д.Гэ­рэл Б.Алтантуяа нарыг албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн нэг жилийн хорих ял оноож тэнссэнийг монголчууд санаж байгаа байх. Д.Гэрэл бол Ж.Батсуурийн эхнэр. Тэд гэр бүлээрээ гэмт хэрэгт шалгагдаж байгаа хос гэдэг шившигтэй номинацийг УИХ-д анхлан нэвтрүүлсэн байдаг.

 

"Ханги-Мандал"-ын хилийн боомтыг нээх гэж өвөрлөгч хошууны Бугат хотын захиргаанаас vлэмж хэмжээний юань шуучихсан хэргээр Дорноговьчууд Авлигатай тэмцэх газарт өгөөд эрvvгийн хэрэг vvсгэсэн гэх боловч чимээ аниргvй болсон ч эргэж босч ирэх л ёстой. Цагдаа, прокурор, шvvхийнхэнтэй ихээхэн ханьсаж наалддаг нь гэмтэн хvн гэмээ хаацайлах зусарын заль гэдгийг говьчууд мэдэлгvй яахав. Тvvний увайгvй шуналын гарыг дагаж яваад Хатанбулаг, Иххэт, Айраг сумдын төрийн санхvvч нар яланд уналаа. Мууг дагавал могойн хорлол гэж энэ л дээ.

 

Хувьдаа барилгын хэд хэдэн компанитай. Аймгийн төвийн II арван жилийн сургуулийн барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр бариулсан гэсэн. Хэдхэн сарын дараа захаасаа нурж, тvмэн олны vр хvvхдийг дарж алахаа шахсан. Тус сургуулийн хуучин барилга нь Ж.Батсуурь даргын барьсан шинэ барилгаас хавьгvй чанартай байсан. Барилгын нарийн мэргэжлийн хvмvvс vсрээд 400-500 сая төгрөгөөр баригдсан гэж.          
 

II арван жилийн нурсан корпусыг гvйцэтгэсэн "Батс Өргөө" компаниар засуулах гэсэн чинь танай засаг даргад өгдгөөөгчихсөн. Тэр авсан хахуулийнхаа мөнгөөр засаарай гээд урдаас бараг "салаавч гаргасан". Аргаа барсан засаг дарга өөрийнхөө "Чандмань элч" компаниараа хам хум засуулсан болж халтуурдсан.

 

Ж.Батсуурь даргын "Их бvтээн байгуулалт"-ын нэг объект нь "Усан бассейн". Ашиглалтад орлоо гээд хэдхэн хоногийн дараа доогуураа цоорч хамаг ус нь газрын гаваар алга болсон.

 

2008 оны сонгуульд МАХН Дорноговь аймагт ялагдах бvрэн дvvрэн нөхцлийг бvрдvvллээ. Ж. Батсуурийн амнаас хvмvvсийн амьдрал сайхан гэдгийг сонсч болно. Статистик нь буруу заагаад байгаа гэсэн. Сумдаа тойроод юу хийснийг нь vзэж болно. Манай аймаг малынхаа тоо толгойг 23 хувь хорогдуулж, малгvй болсон малчдын тоо 17.3 хувь, ажилгvйчvvдийн тоо даруй 16.7 хувь тус тус нэмэгдлээ.

 

Хятадын Бугат хотын захиргаа аймгийн тевд усан оргилуурыг бэлгийн журмаар vнэгvй барьж өгсөн. Шилийн голынхон Захиргааны өмнөх талбайг буцалтгvй тусламжаар плитаадсан. Засаг дарга маань бэлэглэсэн шvv

 

Засаг дарга идэж завшсан улсын хөрөнгөөрөө эхний ээлжинд аймгийн төвд хувьдаа "Шанд Плаза" нэртэй томоохон зочид буудал, "Зээгийн өглөө" жуулчны бааз бариулсан. Харин сvvлийн vед ууж идсэн хөрөнгөөрөө хятадуудтай хамтран Налайхын орчимд цемент шохойн маш том vйлдвэр бариулж авчээ.

 

Бэлчээр усжуулах төсвийг өөрийнхөө барилгын компани руу шилжvvлсэн гэмтэн. Аймгийн төвийг усаар хангадаг Зээгийн Хөтөлийн шугаман дээр хувийнхаа жуулчны баазыг зөвшөөрөлгvй байгуулж, усны голидролыг өөрчлөн салаалсан нь аймгийн төвийн усны даралтыг буулгаж ихээхэн уршиг тарьсан

 

Чингис хааны онгоныг дуудаж байгаа нь энэ гэж баахан унгас, ноос шатааж аймгийн төсвийн хөрөнгөнөөс 30 сая төгрөг үнс болгосон тухай хэвлэлээр бичигдэж байсныг олон хүн санаж байгаа байх. Чингис хааны академи гэх төрийн бус байгууллагатай хамтарч хийсэн шоу юм гэсэн.Телевизээр хэд хэдэн удаа давтан гарсан юм даг.

 

НПГ-аас Ж.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасан гэмт хэрэгт буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сард шилжүүлж байжээ. 
 

“Ус орчин” гэж худаг гаргадаг компани аймгийн төв дээр барьсан 60 айлын орон сууц байна. 60 айлыг би vнс тортогноос нь салгаж, хананаасаа усаа авдаг болгосон гэж бодохоор сэтгэл нэг л өег.

 

Их эзэн Чингисхааны онгон шvтээнийг дуудах тахилга vйлдэж Дорноговьчуудыг ёстой хөлдөө чиреэн хvн. Өөртөө хааны титэмт хувцас хунар агсаж, хадан дээр цагаан эегий дэвеvvлэн сууж, тахилга гэгчийг vйлдсэний дараа Дорноговьчууд ёстой хоттой хэдэн малаа алдаж, амаараа шороо vмхсэн гэдэг юм билээ.

 

 

Эх сурвалж: "jirgee.mn"

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ter Norsuren geed urani esreg temtseed bgaa hun chini L.Batsuuriin hamaatan biz dee. Ali ni unen um be
2019-11-11
Би бол Хатагтай Бейте:
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан. doctorcollins3gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ 16106343682 Би бол Хатагтай Бейте Монголоос
2017-12-12
Зочин:
Ene.ch.arai.ih.hydlaa.bichjee.
2015-11-01
Сайншанд:
Хичнээн зүйлийг бүтээн байгуулалт гэж өөрийн дүүгээрээ чанаргүй барилгуудыг баахныг барьсныг Шандынхан харж байгаа
2015-10-30
zochin:
Aztai aaviin huu ni l songuulid gardag yumdaa,odoo uraltsaad yah ve dee genen jaaluud mini
2015-10-30
zochin:
Энэ ямар их юмыг хамаж шивж бичэээ вэээ Хамгийн гол ийм их зүйл хийсэн гэж үзээд энэ жагсаалтад оруулж байгаа юм бол баримттай л гаргаж тавих хэрэгтэй юм. Тэгэхгүй МЗХолбоо болон залуучуудын дунд хагарал гарч байна.
2015-10-30
zochin:
ish ali boloh butehgui medsen medeegui batalgaagui yumnuudiig hamj shimeed J.Batsuuri gishuund maani naah gej oroldjee hoorhii. hen gj orowdmoor amitan har pr aa ehluulsiin boldoo ih l aij bgan bna da gishuunees min kkk
2015-10-30
Зочин:
Tegjee hoorhii . songuulias omno gazarin haraal hveed baihgvi boloh baihoo
2015-10-27
Зочин:
VNEN dee.Delgersaihan buyu Bawag gedeg nohor ch bas Nambarin hvvgiin iweeld baidag gedgiig medehvv.
2015-10-27
bodit vnen:
Odoo nutgiin zowloliig Odongoogoos hudaldaj awsan gedeg Delgersaihan geech nohor UIHurald ner dewshih geed vhen hatan ywj ba.Baahan bvteen baiguulalt ene ter geel.Enenii huwiin mongo gej yu baihaw.Selengiin neg sumin gazar shoroog odor shonogvi zoogood duuslaa geed Selengiihen ih buhimdadag ym bilee.Baigaliin baylag ard tvmnii omch gee bizdee.Teheer bidnii omchoor garaa ugaaj baij ooriinhoo horongiig zartsuulj bga ym shig solioorhoo bolioo.Ene nohorig songoj bolohgviee Dornogowichuud minee.Uhaantai bgaarai.TIIm l mundag ym bol nodnin urjinan horongo oruulalt hiij baihgvi yasan ym be???.Songuuli dohohoor ingej soliordog ni ih hurald dewshih gej bga hvnii gem bish zan.Bas l neg TVGJIL shvvvvvvv.TSag hugatsaa tari ni taniulaad ognoo gaigvi.DI klub baiguullaa geel baahan nawsagnaj oortei ni vzel bodol niileegvi nohodiig baahan muulaa l dawhisan.Ene hvn bol holin bodoltoi hvn bish holin shunaltai hvn shvvvvv....
2015-10-27
suhee:
Ganhuyg ursulduud diilehgui shuudee Odongoo ahtaigaa niileed Batsuuriig namnaad barahgui ee hu
2015-10-27
suhee:
Ganhuyg ursulduud diilehgui shuudee Odongoo ahtaigaa niileed Batsuuriig namnaad barahgui ee hu
2015-10-27
Цавшир:
Ганхуяг Батсуурьтай нийлээд яваад байсан араар нь хутаг шааж байна даа
2015-10-27
Ганаа:
Ганхуяг одоо болиоч ээ
2015-10-27
batsuur ulsiin eh hurald baih estoi:
Batsuur shudarga zaluu uih baih estoi. Huniig muulah tusam ongo ordog youm. Pragiin 10 000 ajilchin demjij sanal ogohod garaad irne. Ta nar jaahiin shulsee goojuulaad duusna. Har ppir he send bayrlab kkk
2015-10-27
mongoliin uls toroo ...:
Huchtei orsoldogchoo nuhah arga KKK Natsuuria Nam debshuulehgiu bol bie daahaad garaad ir. Pragiihan demjij baina.
2015-10-27
Boy:
Hoyulaa aimar hvmvvs shv
2015-10-27
Хаха:
Рекетчин Анандбазар чинь Батсууриас аймаар шүү. Батсуурь нэг хорчин.
2015-10-27
Хаха:
Рекетчин Анандбазар чинь Батсуурь аймаар шүү. Батсуурь нэг хорчин.
2015-10-27
Зочин:
Мэдрэл муу хун ш дээ. Хятадын эрлийз гэдэг нь нуурэн дээрээ бичсэн хумуусийн нэг юм
2015-10-26
Werty:
Ene hun mon uu
2015-10-26
ayush:
kkkk hugiin lallar bainadaa gehdee anandbazariig tugjildsen gesen chin er hun gej helmerr sanagdchihlaa uchir ni anand bol jinhen tugjilchin baagii hohinee tsagtaa bi anandiin barand hamgalagch hiideg baihdaa humuustei nohoi shig haritsaj baihiig olon harj ter hunees oi gutdag bolson
2015-10-26
Балт:
Зөв өшөө юу бн ..энэ мэт үхдэл үүд одоо болсон .ирэх сонгуульд хүнээ таньж байж өгнө шүү..гаргаж ирээд бай.улааныг үзэж урваж шарыг харж шаравсан .үзээриин харах царайны урваач хүнии ёсөн шинж бүрдсэн амьтан хөөрхии
2015-10-26
zochin:
Ene batsuuriud odoo idej boloo sh dee.Xanax xeregtei sh dee
2015-10-26
Дорноговь:
Худалч, хуурамч.
2015-10-26
Irgen:
Anandbazar mungu ogch bichuulsen bna. Ooriigoo helmegdsen bolgochihoj. Sod Mongol kompaniig hulhidaj reketlej Nambarin huugiin iveel door avsan ni unen sh dee.
2015-10-26
Зочин:
VNEN dee.Delgersaihan buyu Bawag gedeg nohor ch bas Nambarin hvvgiin iweeld baidag gedgiig medehvv.
Зочин:
anandbazarig yostoi muuhai tugjildsen de.duu gej hachin nuhur manai tumurzamd ajilladag yum.bas muuhai horchin hachin amitan bdag sh de.ah duuseeree aimshgiin amitad bna l de.
2015-10-26
124578896:
Дорнын говийн буюу Болд төмөр ерөө голын Дэлгэрсайхан гэж нөхөр МАН-аас сонгуульд гарахын тулд Ажлаа эхэлжээ Хөөрхий
2015-10-26
Зочин:
Tegjee hoorhii . songuulias omno gazarin haraal hveed baihgvi boloh baihoo
Сонгогч:
ХАР ЖАГСААЛТ-ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙН ЭСРЭГ гээгүй билүү. Нэг хүний ааш араншин, хийсэн үгүй нь батлагдаагүй дээр ТҮГЖИЛТЭТ эх орны эрх ашигт яаж нөлөөлөөв. ХЯМРААЖ, ДАМПУУРУУЛЖ, УЛС ОРНОО ЗАРАА ЮУ. жижигхэн байна даа Мөнхбат
2015-10-26
slenge:
Yag unen bn iim hogin amitan bga umda ene chin
2015-10-26
Зочин:
.
2015-10-26
Зочин:
ДОРНОГЛВИЙНХОН ЭНЭ ХОЁР БАТСУУРИАС ӨӨР СОНОЧИХ ХҮН БАЙДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА. ХУДЛАА Ч БАЙСАН ҮНЭН Ч БАЙСАН НЭР СЭВТЭЙ ЭНЭ НӨХДҮҮД БАЙНГА Л БАЙЖ БАЙХ ЮМ. ҮНЭН БОЛ ЭВГҮЙ НӨХӨР ЮМ. ГЭХДЭЭ ЭНЭ АРЕВА-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ТУХАЙН ҮЕД ИХ ТАТАЖ БАЙСАН САНАГДАЖ БАЙНА. СҮҮЛДЭЭ ЮУ Ч БОЛСОН ЮМ БҮҮ МЭД. ГАНХУЯГ Л БАТСУУРИУДАА БАЛБАХ АЖЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫХОНТОЙ НИЙЛЖ ХИЙЖ БАЙГАА ЮМ УУ ДАА. МЭДЭЭЛЛҮҮД НЬ ҮНЭН БОЛ ХАР ЖАГСААЛТАД ЯАХ АРГАГҮЙ ОРОХООР Л МУУХАЙ ЗҮЙЛС БАЙНА ДАА.
2015-10-26
Зочин:
Баримт нь бол үнэн л байна.
2015-10-26
Зочин:
vvniig unshaad setgel gutchihlaa..jaahan mongoteid ni dolignood l...yamar muuhai yum be???
2015-10-26
Зочин:
yu l bolood baina daa....gants hvn iim aimaar yum hiichih ni gej baih uu...arai l dendvv hvnii ner torlvv haldsan yum bishvv....yamar aimaar yum be....
2015-10-26
Зочин:
Өрсөлдөгчдийхөө нэрийг харлуулах сонгуулийн шоу эхэлжээ
2015-10-26
Зочин:
Маш зөв санаачлага. Гэхдээ шударга байх ёстой шүү.
2015-10-26
od:
Odoo ene huniig dahin songoh hereggyi shuu dee.sarabdorj aimagtaa hiisen ymgui l ooroo baahan bayajsan shuu dee.Iim l humuus baigaa ym daa.
2015-10-26
od:
Odoo ene huniig dahin songoh hereggyi shuu dee.sarabdorj aimagtaa hiisen ymgui l ooroo baahan bayajsan shuu dee.Iim l humuus baigaa ym daa.
2015-10-26
Зочин:
Kkk. Ijilxen Tugjluud bishuu. Negiinxee xariig gaixdag xar xereenuud l bn. Zav gargaj unshaad, oi gutchixlaa
2015-10-26
Munkh:
Ene estoi uneheer hudal zuil bichjee. Heden jiliin umnu Ulsiin ikh hurliin gishuud USA-d irehed Batsuuri gishuunees busad ni ulai uzsen heree shig Arhi delguur 2 luu dairch bhad ene Batsuuri gishuun chin bid end delguur hesch avgai huuhendee uym tsugluulah gej ireegui geed harin ter музей uzmeer bna geed busdiigaa dagalgui yavj bsan ni tod sanagddag uym. Ene huniig uneheer hudlaa bichjee bohir uls tur bna.
2015-10-26
Зочин:
Энд яригдаад түгжээд, түгжигдээд байгаа нөхдүүд бүгд л хар жагсаалтад орохоор нөхдүүд байна. Нэг хар хэрээ нь нөгөөгөө хар хар гэж гуаглаж байх шиг.
2015-10-26
kkk:
undeslel muutai zugeer aman yaria bn
2015-10-26
уншигч:
Үүнийг бичигчдэд нэг л намын эсрэг үйл ажиллагаа явуулах юм бол ийм заваан юмаар яанаа
2015-10-26