Улсын харцага Ц.Содномдорж түрүүлжээ
2015-10-26

Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.

 

Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан юм.

 

Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж,  Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 224 хүчтэн зодоглосон юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hobsgoliin sodnomdorj hartsaga sain boh shvv amjilt hvsie vneheer hvchtei barildaanch mundag zaluu demjij baigaa shvv
2015-11-28