Хоёр сая ам.долларын тусламжийн гэрээ байгууллаа
2015-10-26

Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Ядуурал бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын техник туслалцааны хоёр төслийн гэрээг баталгаажуулжээ. Япон Улсын Засгийн газраас нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулсан,Азийн Хөгжлийн Банкны захиран зарцуулдаг Ядуурал Бууруулах Японы Сангаас дээрх хоёр төсөлд буцалтгүй тусламжийн санхүүжилт олгож байгаа юм.

 

 

Тус бүр нэг сая ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөл нь тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг удирдан явуулах, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад Засгийн газарт туслах юм.

 

Боловсролын салбарын  техник туслалцааны төслийн хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, шинэчлэлийн баг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн (Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан) Боловсролын газар, лаборатори сургуулиудыг хамруулах бөгөөд тэдний чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход нөлөөлөх сургуулийн хүчин зүйлсийн талаар хот, аймаг болон үндэсний түвшинд судалгаа хийх чадавхийг сайжруулахад чиглэнэ.

 

Эрүүл мэндийн салбарын төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор анхан шатны болон эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална. Энэхүү төслөөр гэр хороололд нэмж 10 өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгийг барих АХБ-ны дараагийн төслийн бэлтгэл ажлыг хангахаас гадна нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах юм.

 

 Боловсролын салбарын техник туслалцааны төсөл нь 2 жил буюу 2017 оны 7 дугаар сар  хүртэл бол эрүүл мэнд нь 2016 оны 8 сар хүртэл хэрэгжих юм.

 

 АХБ нь Монгол Улсад 2014 онд 168.5 ам.долларын санхүүжилттэй Засгийн газрын хүрээний 4 зээл; 40 сая ам.долларын санхүүжилттэй Засгийн газрын бус зээл; 10.31 сая ам.долларын тусламжийн санхүүжилттэй 15 техник туслалцаа буюу нийт 218.8 сая ам.долларын туслалцаа үзүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ыг засагт байхад энэ их мөнгийг өгч болохгүй дээ, бүгдийг хусна шүү, увайгүй луйварчид
2015-10-26
HAHA:
avaad irenguur ni 1 hudla ayum sanaachlaad l huitsee saidiin halaasand pad haha
2015-10-26
too meddeegui malaa:
2 terbum 2 saya gdg n chin uur uur too s hdee
2015-10-26