Зарим замын хөдөлгөөнийг түр хаажээ
2015-10-26

Цас орж хальтиргаа гулгаа үүсэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн зарим замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

 

Өгсүүр, уруу замуудад хальтиргаа гулгаа бий болж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг ихээр бүрдүүлж байна.

 

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа,  замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан  тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож  явах, хэрэв та яг замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг санууллаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин