Очирваань бурхан монголчуудыг аварна
2015-10-26

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Нууцын эзэн” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зурмал, оёмол, цутгамал болон сийлбэрлэн бүтээсэн 120 гаруй “Очирваань” бурхадыг үзэсгэлэнд дэлгэжээ.

 

Дүрслэх урлагийн музейгээс жил бүр “Арван хангал” бурханы цуврал үзэсгэлэнг гаргах төлөвлөгөө гаргажээ. Өнгөрсөн жил “Жигжид” бурханы тусгайлсан үзэсгэлэн гаргасан. Харин энэ удаад “Очирваань” бурханы төрөлжсөн цуглуулгыг олны хүртээл болгож буй нь энэ аж. Үзэсгэлэнд цутгуур 11, шавар баримал 16, сийлбэр 1, зураг урлал 82, баримт бичгийн 5, оёмол хатгамал 3 нийт 120 гаруй Очирваань бурханыг дэлгэжээ. Бүтээлүүдийн 94.9 хувь нь анх удаа олны хүртээл болж байгаа аж. Музейн сан хөмрөгт том хэмжээний Очирваань бурханы зээгт наамал, таван давхар угсармал байшинтай тэнцэхүйц хэмжээний бүтээл хадгалагдаж байгаа аж. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэх зай талбай байхгүй учраас фото зургийг нь  тусгайлан хэвлэж, олон нийтэд танилцуулж байгаа юм байна. Очирваань бурхан нь хүч чадлыг эрхшээгч, хамаг бурханы эрдмийг нэгэн дор хураасан, нууцын орныг сахин хамгаалагч учраас “Нууцын эзэн” гэж ёгтлон нэрлэжээ.  Уг үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд сарын хугацаанд олны хүртээл болох юм байна. Нээлтэд ирсэн зочид үзэсгэлэнгийн талаар ийм сэтгэгдэлтэй байна.

 

Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цэрэнбямба

-Очирваань бурханы хүрэл цутгуур, шавар баримал, хатгамал үзмэрүүд болон  бурханы судруудыг дэлгэн харуулж байна. Цаашдаа “Арван хангал” бурханы тусгайлсан үзэсгэлэн гаргана. Үүгээрээ музейн үзмэрүүдийг судалгааны эргэлтэнд оруулах, олон нийтэд танилцуулах, эрдэмтэн судлаач, оюутан залуучуудад музейн сан хөмрөгийг танилцуулах зорилго тавьж ажиллана. Үзэсгэлэн болгоноос каталог хэвлүүлэх юм. Энэ удаад “Нууцын эзэн” нэртэй эрдэм шинжилгээний тодорхой тайлбартай, гэрэл зурагтай, Очирваань бурхантай холбоотой домог хууч яриаг багтаасан каталог гаргасан.

 

“Цаглашгүй гэрэлт” төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа

-Монголчууд бид Эзэн богд Чингис хаанаа Очирваанийн хувилгаан гэж хүндэлж ирсэн. Монгол түмний шүтээн гэж үздэг. Яагаад шүтээн болсон бэ гэхээр хөх лагшинтай баруун мутартаа очир далайсан байдгаараа агуу их хүчийг эрхшээж байдаг. Хөх лагшин байдал нь мөнх бусийг сануулсан. Дөрвөн соёо нь ярзайсан байгаа байдал нь шулмасын дөрвөн аймгийг дарсан их догшин байдлыг илтгэдэг. Бүх шулмас болоод муу зүйлсийг эрхэндээ хураан нухчин дарсан байдалтайгаар оршиж байдаг учиртай. Өнөө үеийг цөвүүн цаг гэж нэрлэж байгаа. Энэ үед Очирваань бурхан монголчуудыг аварна гэж бурханы номонд заасан байдаг. Монгол эр хүн болгон Очирваань бурханыг шүтэн дээдлэх аваас сэтгэлийн болоод оюуны их хүч хайрлана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hehehehehehehehehehehe iostoi hutsvaa
2015-10-27
Пад:
мухар сүсэглэж, сунаж мөргөсөөр ахуй Төвд мэт болмой
2015-10-27
Зочин:
Bi burhnii shashintai ghde ingj muhar svsegleed bval hvmvvnii amidral yaj uudluhub
2015-10-27
Балт:
Цөвүүн цагт хүн бүр сүсэг бишрэлээ дээдэлж.эвтэй байхыг хичээч гээё.хоорондоо л эвтэй байх юм шүү..мунхаглалд хязгаар үгүй .уур хилэн атаа жөтөө эдиин шуналд хэт автахгүй бол бусад нь аяндаа болноо
2015-10-26
Зочин:
MUNHRAL TENEGREL OOR YUM SETGEHEE BAISAN YUM BAIHDAA HOLDUUNUUD
2015-10-26
Зочин:
Элэнцгийн очирваань бурхан харийн бурхад монголыг яаж авардаг юм.
2015-10-26
Зочин:
Монголчуудыг монгол хун л аварна. Ямар ч бурхан байхгуй. Шарын шашин ард олныг мунхруулах залилангийн гэмт хэргээ зогсоохгуй бол хариуцлага тооцох байлгуй дээ. Бусад орны шашны газар тарифаар ном уншдаггуй юм.
2015-10-26
zocin:
garczigni buruu baina,hyn gedeg cini azil hiiz baiz deeszildeg,teheer azilgyideliig bagasgaz baiz hymyysiin amidral deeszilne,ariun cagaan hodolmoroor amidral deeszilne
2015-10-26