Түшээдийн засардаггүй “зан” буюу ирц
2015-10-27

Намрын парламентаар ачаалал дээд цэгтээ тулж, гишүүдийг хууль боловсруулах ажилдаа идэвхтэй байхыг цаг үе шаардаж байгаа. Энэ оны улсын төсвийн тодотгол болон ирэх оны нийгэмд төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлого ид хэлэлцэгдэж байхад гишүүдийн ирц хангалтгүйгээс байнгын хороо чуулганы хуралдаан товлосон цагаасаа хойшлогдон хүлээгдэх,  асуудал хэлэлцэж, санал хураалт явуулах үед гишүүдийн ирц хангалтгүй байх цаг барьдаггүй, хуралдаа ирдэггүй төрийн түшээдийн гэм биш зан засраагүй л байна.

 

Цаг үеийн асуудлаас гадна өнгөрсөн хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хоёронтоо захирамжлан хуралдуулсан ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хууль өнөөг хүртэл хэрэгжээгүй нийгэмд хүлээлт үүсгэсээр. Парламент дээр Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэдэнтээ гацаж, УИХ-ын Дэгийн дагуу нам, эвслийн бүлэг завсарлага сунган авч цаг хожсоор цасны түрүүчтэй золголоо. Өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэлэлцэх үед гишүүдийн ирц хангалтгүй, хууль эрхзүйн орчныг сайн судлах ёстой гэсэн үндэслэлээр “Шударга ёс” эвсэл завсарлагаа сунгасан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болно. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногт лхагва гаригт хуралдахаар болсон ч Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг пүрэв гаригийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд зоосон байна лээ.

 

Төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэлтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ долоо хоногт дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Ноён уул Гацууртын ордоос 9 орчим км зайтай тусгаарлагдсан, өнгөрсөн хавраас намрыг хүртэл Гацууртын ордод нинжа нар хууль бус олборлолт явуулахад хориглосон хууль хяналтынхан хүч хүрэлцэхгүй байгаагаа мэдэгдэж байсан. Тиймээс энэ удаад Ноён уулыг төрийн хамгаалалтад авч, Гацууртын ордын төрийн хувийн эзэмшлийг тогтоох зайлшгүй шаардлагатай үүсээд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар тус ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоохдоо Ноён уулыг тусад нь улсын тусгай хамгаалалтад авах талаар судалж, төсөл боловсруулж ирэхийг парламент Засгийн газарт үүрэгдсэн. Энэ дагуу Засгийн газар өргөн барьжээ.

 

Дээр нь энэ оны төсвийг хэрхэн тодотгохоос ирэх оны нийгэм, эдийн засгийн байдал хамаарна. Тойрогтоо гишүүд танагдаж, хасагдсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл тендэрээ хамгаалж харагдана лээ. Үүнээс гадна цалин хасч, Засгийн бүтцийг цомхотгож байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Ирэх онд Засгийн газрын бүтцийг цомхон болгоод, наймдугаар сараас хэрэгжүүлнэ гэдэг нь дараагийн парламентын бүрэн эрхэд халдсан асуудал. Засгийн бүтцийг цомхотговол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж сөрөг хүчин үзэж байгаа. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр гишүүдийн ирц бүрдэж, асуудал хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд таг дутдаг. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргаас эхлээд салбарын сайдын эрэлд чуулганы танхимд хэдэнтээ хуралдаандаа оролцохыг микрофон дотоод сүлжээгээр мэдээлнэ.  Ер нь гишүүд ирцээ бүртгүүлчихээд хонгилоор цай кофе эргүүлээд байдаггүй. Учир нь туслахууд нь том том савтай цай, кофег нь ширээн дээр нь хүргээд өгчихсөн байдаг. Харин “256 тоотын Дондов субботникт бүртгүүлчихээд гэртээ ороод суучихсан байна, гараарай” гэдэг шиг картаа хийчихээд өрөөндөө ороод суучихдаг талтай.

 

Мэдээж, төрийн түшээд хуралдаандаа суухаас гадна тойргийн, хамтын ажиллагааны байгууллагынхан, иргэдийн төлөөлөлтэй уулзах гээд олон ажил давхар давхацдаг. Гэхдээ үндсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Тэр дундаа улс орны нийгэм, эдийн засаг, ирээдүйн хөгжлийн бодлого хэлэлцэх үед байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй сууж баймаар.

 

Өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Сангийн яам, Монголбанкны удирдлагууд Г.Уянга гишүүний асуулгад хариулсан. Үдээс хойшхи хуралдаан гишүүдийн өглөөний ирцээр явагддаг дэгтэй. Асуулга дууссаны дараагаар УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлэхээр байсан хэдий ч гишүүдийн ирц хангалтгүй учир ажлын цагаас өмнө буюу 15.50 цагт хуралдааныг өндөрлүүлсэн. Чуулганы танхимд асуулга тавьсан Г.Уянга гишүүнээс гадна гарын арван хуруунд багтахаар цөөнхөөс ч цөөн гишүүн байлаа.

 

Ер нь төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үед гишүүдийн ирц 50+1 хувийн бус 80-аас дээш хувийн ирцтэй байх гээд тусгай дэг нэмчихвэл ямар вэ?

 

Гишүүдийн ирц хангалтгүйгээс л хуулийн хэлэлцүүлэг хойшилж, цаг алдаж,  цаашлаад  нэг жилийн төсвөө дахин дахин тодотгох асуудал үүсээд байгаа ч юм билүү.

 

Н.Энхбат 

Shuud.mn
Сонин хачин
uhesniih:
=Uhseniih ni tushee, hamgiin hereggui gaio bologsodiin oromj geh yum uu. Meg sejgiin salii eruutei arhichin tamhichin avghai ih hurald suugaad l baisan shagnald ni eej luugee yavuulsan vitaminiig mini zamaas ni toriin ner barij deeremddeg huuli batluulaad ooroo oruulah erhiig nio avsan baidag. ter balai hyamd uneer oruulj irj baival biu heruul hiih hereg alga. hed dahin nugalj zarna deerees yadarsan mani metiin hols huchee shingeesen vitaminiig huraalgana. yu geechiin buzar huurnuug ni tsugladag gazar boltsiinb dee. uhsen hatsanii chin TUSHEE. Mujusain bosoo oroolonguud.
2021-09-14
Иргэн:
Ажлаа хийдэггүй новшнуудаа олон түмэнд зарлах хэрэгтэй.
2015-10-27
bid:
ard tvmeen vneheer mongold parlament hereggvi ireh jiliin songuulias tatgalzay ard tvmeen guij bn ed nar chini huulia ch medehgvi mongotei hvnii toloo l huuli batalj ogdog hvmvvs bdag uym bi dund ni bn edend eroosoo ard tvmen hamaagvi bolistgoooooooeeee ,huuliig salbar salbariin huulichid ni zohiogood yamar huuli heregtei bn gargaad irdeg uym ard tvmeen guij bn
2015-10-27
hyanalt:
huraldaa irehgui bol tsaling ni has songogdoh erhiig ni has
2015-10-27
Зочин:
Угаасаа хуурамч хулгайч нөхдүүдийн тар нь танигдаад байгаа нь энэ.Махан толгойтой маанаг хүмүүсд хууртагдан идэх хоолноосоо хасуулж нөгөө амаа цууртал худлаа хуцдаг хүний эрх гээч амьдын баталгаагаа дарангуйлагч дээрэмчин улс төрчидын хүйтэн гараар зулгаалгуулан цуслуулж эх орноо харийнханд барьцаалж,эх орон ард түмнээс хулгайлж олсон мөнгө эд хөрөнгө хар амиа бүтэн авч үлдхийн тулд баасных нь хуралдаа суух гадаадад сурах нэрээр бушуухан зайлах нүхээ ард түмний өгсөн бүрэн эрхтэй байгаа дээрээ амьжуулж яваашдээ!!Түүнээс өөр үхснээ хийхийн нэмж хулгайлж хүзүүндэх олсоо чангалж мэдхээр л малнаас дор шуналын тулам царайлсан дотоодын дайснууд!!
2015-10-27
kkkk:
Эх орон ард түмэн гэж ойлголт Ерөнхийлөгч УИХ ЗГ т байхгүй яаж идэж уухав яаж Ланд 200 авч унах вэ яаж гэртээ тавилга авгайдаа бөгж төсвийн мөнгөөр авах уу гэсэн өрөвдмөөр жижигхэн юм бодсон арчаагүй хувалзнууд л байгаа ш дэ Харахаас ой гутмаар ихэмсэг бас боловсолгүйг нь яана цөмийг нь толгой дараалан шоронд хатаах хэрэгтэй
2015-10-27
kkkkk:
Европ тивийг бүхэлд нь удирдаж гацаанаас гаргаач гэсэн албан ёсны урилгыг В.В.Путинд гардуулах талаар ЕХ хэлэлцэж байхад нэг муу атаархуу гэртээ хоолгүй монгол түүнийг муулаад яахав дэ Хэдэн жилийн цаадах асуудлыг тооцож сурсан энэ агуу удирдагч Монголын Ерөнхийлөгч УИХ ЗГ гэртээ ямархуу бантан чанаж байгааг маш сайн ойлгож далдуураа өрөвдөж гутарч байгаа Одоо дэлхийн дулааралтай холбоотойгоор Халх голын сав мэт газар бараг Саванна болон хувирихыг мэдсэн Хятадууд тэнэг Бурмашка мэтийн гишүүдтэй УИХурлыг дэгээдэж эхлэхийг бас л мэдсэн байгаа
2015-10-27
Зочин:
Хоолоо идэх гэж ирдэг болохоос юун төрийн ажил яриад байна аа, тэнэг борчуудаа.
2015-10-27