Өдөрт 9000 дүрвэгч ирж байна
2015-10-27

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өчигдөр “Газар дундын тэнгисийг гатлан Грект өдөрт хамгийн багадаа 9000 дүрвэгч ирж байна” гэж мэдэгджээ. Тус улсын удирдлагууд өчигдөр 50 мянган дүрвэгч хүлээн авч, орогнол олгохоо албан ёсоор мэдэгдсэн юм.  

 

Ципрас “Дүрвэгсдийн цуваа татрахгүй энэ байдлаараа байвал Грек улс дүрвэгсэд хүлээн авах асуудлаа эргэн харахаас өөр сонголтгүй болно. Учир нь Грекийн хил орчимд олон мянган дүрвэгч хүнд нөхцөлд амьдарч байна. Европын холбоо энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол Грек дүрвэгсэд хүлээн авахаа хэсэг хугацаанд зогсоох болно. Дүрвэгсдийн нийгмийн асуудал хүнд байгаа учир хулгай, дээрэм, танхайн хэрэг ихээр бүртгэгдэж буйг цагдаагийнхан мэдэгдсэн” гэж хэлжээ.

 

Белгийн нийслэл Брюссель хотноо Европын холбооны удирдлагууд дүрвэгсдийн асуудлаар хуралдаж байна. Германы Канцлер Ангила Меркелийн тэргүүлж буй тус хуралдаанаар удирдлагууд өчигдөр иргэний дайн дэгдээд буй Сири улсаас 100 мянган дүрвэгч хүлээн авч, Европын орнуудад тараан байршуулахаар тохиролцсон байна.

 

“Энэ ажил ирэх сараас эхлэх болно” хэмээн Канцлер мэдэгджээ. Мөн удирдлагууд дүрвэгсэд хүлээн авч буй орнуудад олгох төлбөрийн асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Тэднийг хүлээн авах албатай юу
2020-04-03