НҮБ-ын цэнхэр өнгөний давалгаанд Монгол нэгдлээ
2015-10-27

НҮБ-ын 70 жилийн ойн хүрээнддэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалт газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байна.

 

 

Энэхүү дэлхий нийтийн аянд Монгол Улс нэгдэж өнөөдөр буюу Монгол Улс НҮБын 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн Ордон болон Чингис Хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ.

 

 

НҮБ-ын цэнхэр өнгөний аян энэ сарын 23-ны өдрөөс Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дах Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аж. 

 

Shuud.mn
Сонин хачин