Ипотекийн зээл олголт буурчээ
2015-10-27

Монголбанкнаас ипотекийн зээлийн өнгөрсөн сарын тайланг гаргажээ. Тус тайланд банкууд өнгөрсөн 9 дүгээр сард нийт 1334 зээлдэгчид 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосныг дурджээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3319.7 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 74848-т хүрчээ. Есдүгээр сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 1.2 хувиар, оны эхнээс 20.0 хувиар, өмнөх оны мөн үеэс 35.8 хувиар буурсан байна.

 

Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 28.5 хувиар өссөн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.0 хувиар буурчээ.

 

Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.1 хувь, чанаргүй зээл 0.6 хувь байна. 

Shuud.mn
Сонин хачин