Аймшигтай газар хөдлөлт боллоо
2015-10-27

Пакистан болон Афганистан улсад өчигдөр хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ талаар “www.wral.com” мэдээлэв.

 

 

Пакистан, Афганистан улсад өчигдөр хүчтэй газар хөдлөлт болж, ганцхан өдрийн дотор 200 гаруй хүн харамсалтайгаар амиа алдлаа. Гэнэтийн бүхэн гэнэтийн байдаг учир олон хүн хохирол амссан байх. Афганистан улсад 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 12.19 цагийн орчимд болжээ. Энэхүү газар хөдлөлт хөрш Пакистан улсад мэдрэгдсэн бөгөөд хэдий алсад болж буй ч тус улсад олон хүн амиа алджээ.  

 

Газар хөдлөлтийн голомт Афганистаны Бадахшан мужийн Фэйзабад хотоос 82 км-ийн цаана Гиндукишийн нуруунд 192 км-ийн гүнд болсон хэмээн Америкийн Геологи судалгааны төвөөс мэдээлжээ. Сүүлийн таван жил хоёр улсад хүчтэй газар хөдлөлт болоогүй байна. Хүчтэй чичирхийлэл Энэтхэг, Тажикстан болон Балба улсад мэдрэгдсэн хэмээн “India post” сонины цахим хуудас мэдээллээ.

 

Албаны хүмүүс “Газар хөдлөлтийн үеэр 229 хүн амиа алдсан бол хэсэг хугацааны дараа амиа алдагсдын тоо 263-д хүрсэн. 2000 хүн гэмтэж, сураггүй алга бологсдын тоо 100-д хүрсэн. Бэртсэн хүмүүсийн ихэнх нь нуруу, нугасандаа хүнд гэмтэл авсан учир амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй. Афганистанд 59 хүн, Пакистанд 11 хүн сэхээнд байгаа” гэж мэдээлжээ.

 

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф “AFP” агентлагт “Манай улсад өчигдөр 17.00 цагийн үед хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн. Үндэсний Геологи судалгааны төвөөс Пакистаны зүүн мужуудад 8.1 баллын чичирхийлэл мэдэгдсэн гэсэн. Газар хөдлөлтөөр Пакистаны 400 гаруй иргэн гэмтсэн. Олон хүн амиа алдсан. Амиа алдагсдын тоог гаргахаар албаныхан ажиллаж байна. Хайбер Пахтунхва мужийн иргэд хамгийн их хохирол амссан. Тус мужийн нийт барилга, байгууламжийн 60 гаруй хувь нь эвдэрсэн” гэж ярьжээ. Тэрбээр ярианыхаа төгсгөлд олон улсын байгууллагуудаас эд материалын тусламж хүссэн байна. Америкийн Геологи судалгааны төв Пакистанд 8.1 бус 7.3 баллын чичирхийлэл мэдрэгдсэн хэмээв. Газар хөдлөлтөөс цаг орчмын дараа тус улсын алслагдмал мужийн гэрэл цахилгаан тасарчээ.

 

Афганистан улс Пакистанаас 10, 20 дахин их хэмжээний хохирол амссан болохыг тус улсын Засгийн газрын тэргүүн хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Тэрбээр “Газар хөдлөлтөөр Афганистан 154 иргэнээ алдсан” гэв. Аврагчид Пенжаб мужид байрлах нэгэн сургуулийн нуранги дороос 10-15 насны 12 сурагч охины цогцсыг гаргаж авсан байна. Охид нурангид даруулж амиа алдсан хэмээн тус мужийн цагдаагийн дарга Абдул Халил Аси баталжээ.  Тус мужийн хэмжээнд 81 хүн амиа алдсан байна. Мөн 140 гаруй шавар байшин, нийтийн орон сууц нурж, 458 иргэн гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ.

 

Афганистаны нийслэл Кабул хотын төвийн ихэнх барилгад цууралт өгчээ. Тус хотын оршин суугч Мусоид Попалзай гэгч “Ройтерс” агентлаг “Би энэ орон сууцад 30 жил амьдарч байна. Анх удаагаа л цууралт өглөө. Тэгэхээр өнөөдрийн газар хөдлөлт хүчтэй болсон гэсэн үг” гэж ярьжээ. Кабул хотын төвд байрлах эртний Газни гэх хаалга газар хөдлөлтийн уршгаар нурсан байна. Ерөнхийлөгч Ашраф Гани газар хөдлөлтийн дараа өөрийн твиттертээ “Бурхан минь ингээд зогсооч” гэсэн бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Афганистан, Пакистан улсад газар хөдлөлт болж олон хүн амиа алдсанд харамсч байна” гэж жиргэжээ.

 

 

Газар хөдлөлт Энэтхэгийн Шинэ Дели хотноо мэдрэгдсэн хэмээн албаныхан мэдээлэв. Хэдий хүчтэй чичирхийллийн үеэр зарим барилга нураагүй ч суулт, цууралт өгч эхэлжээ. Онцгой байдлын аврагчид аюулгүй байдлын үүднээс 1000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь Америкийн Геологи судалгааны төвөөс өнөөдөр дахин газар хөдлөлт болно хэмээн сануулсан байна. “Урьдчилан тооцоолсноор 7-8 баллын газар хөдлөлт хоёр улсад болно” гэжээ.

 

Эргэн сануулахад 2005 оны долоодугаар сард Пакистаны Кашмир мужид 7.6 баллын газар хөдлөлт болж 70 мянган хүн амиа алджээ. 2008 онд тус мужид 7.2 баллын газар хөдлөлт болж, 12 хүн амиа алдсан байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Балба улсад 7.8 баллын газар хөдлөлт болж, 9000 хүн амиа алдаж, олон сая иргэн орон гэргүй болжээ. Афганистаны Жарм хотноо 2012 онд газар хөдлөлт болж, хоёр иргэн нурангид даруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ooriigoo hichee mal min. Chi bol yavch ariuhan am:
11
2015-10-28
zochin:
yag unen udahgui mongold bas bolno shuluuhan helhed baahan boldood bga biz dee. margaash ta narin eelj, arhichi, tebuutei, hudalch hulgaich, etseg uvugduu hudaldsan amid huur shuttdeg mongolchuudaa
2015-10-28
Зочин:
BUZAR BULAI DENDHEER TENGER HILEGNEV
2015-10-27
zochin:
yag unen udahgui mongold bas bolno shuluuhan helhed baahan boldood bga biz dee. margaash ta narin eelj, arhichi, tebuutei, hudalch hulgaich, etseg uvugduu hudaldsan amid huur shuttdeg mongolchuudaa