Америкийн сөнөөгч маргаантай бүсэд нэвтэрчээ
2015-10-27

АНУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд алсын удирдлагатай пуужин тээгч сөнөөгч онгоцоо маргаантай бүс буюу Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын хиймэл аралд байршуулсан болохыг Пентагон мэдээллээ. Америкийн тэнгисийн цэргийн “USS Lassen” сөнөөгч онгоц Бээжингийн эзэмшлийн Спартли аралд ажиглалт хийхээр болжээ.

 

“Сөнөөгчид ийнхүү ажиглалт хийж буй нь ирэх сард зохион байгуулагдах Ази-Номхон далайн орны удирдагчдын чуулга уулзалттай холбоотой” хэмээн Цагаан ордноос мэдээлэв. Тус уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцох юм. Чуулга уулзалт ирэх сарын 12-нд зохион байгуулагдах хэдий ч америкчуудын дээрх үйлдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И эрс шүүмжилсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.  

 

Ван И “Бээжингийн удирдлагуудад мэдэгдэхгүйгээр эзэмшлийн бүсэд нэвтрэх нь хууль бус. Тиймээс дахин дээрх үйлдлээ давтахгүй байхыг сануулж байна. Бид дараагийн удаа боломж олгохгүй болохыг анхааруулъя” гэж хэлжээ.

 

Хятадууд өөрийн эзэмшлийнх гэгдээд буй Спартли арлыг Азийн 10 гаруй орон өөрийнх хэмээн маргалдсаар байгаа юм. Учир нь маргаантай бүсэд загас агнуур, байгалийн хий, газрын тосны нөөцтэй гэдгийг тогтоогоод байгаа. Маргаантай хэсгийг өөрийн эзэмшлийнх болгосон улс далайн тээврээс их хэмжээний ашиг олох боломжтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
амерки аваа ав
2015-10-27
Зочин:
margaantai bused zuwshuurultui l newtersen yum bishuu garchig uguh gej alhiimaa t eneg setguulch
2015-10-27