Байгаль орчны яам ажлаа хийхгүй байна гэв
2015-10-27

 

“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Тэд байгаль орчныг хамгаалах үүргийн хүрээнд энэ сарын 23-25-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Алт олборлодог компаниуд малчдын өвөлжөө орчимд ашигт малтмал хайж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдлээ.

 

Архангай аймгийн Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлолтын 40-50 компани үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр компани нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайж байгаль сүйтгэж байгааг ДМНН-ын гишүүд илрүүлжээ. Мөн малчдын өвөлжөө орчимд малтлаг хийж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдлээ.

 

“Компаниуд руу орохоор алт дээрэмдсэн, зодсон гэж худал мэдүүлж гүтгэдэг учраас бид дотогшоо нэвтрээгүй. Гаднаас нь бичлэг хийсэн. Хийсэн бичлэгээ Мөрдөн байцаах гзарын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргүүлсэн байгаа. Байгаль орчны яаманд удаа дараа албан шаардлага хүргүүлдэг. Гэвч  дээрх үйлдэл тасран зогсохгүй байгаа нь яам ажлаа хийхгүй байгааг харуулж байна”  хэмээн “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн  Х.Бээжин хэлж байв.

 

Мөн хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдыг бууруулхаар, нүүрсний хаягдал нунтагаар илчлэг сайтай түлш үйлдвэрлэх технологийг туршиж үр дүнд хүрсэн талаар дуулгалаа. Уг түлш нь утаа гардаггүй, энгийн түүхий нүүрснээс илчлэгээрээ хоёр дахин илүү бөгөөд экологид ээлтэй бүтээгдэхүүн аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол яамдын үнэн нүүр царай. ХХААЯАманд малын эмийн зөвлөлийг математикийн багш удирддаг гээд бод доо. Гутамшиг, аюул, бас гайхамшиг........
2015-10-27
Бүү цухалд:
Яаж ажлаа хийх юм вэ? Хуульч нэртэй нөхөр байгаль орчны ерөнхий шинжээч, загас жараахай сүүлтэй сүүлгүйг хөөдөг хэлтсийн даргатай, сумын Засаг дарга байсан нөхөр Хүрээлэн буй орчны дарга байхад яаж ажлаа хийх вэ дээ....ажлаа мэдэхгүй шүү дээ.
2015-10-27
Зочин:
Bosoo xux Mongoliin nuxdyyd bna shyy dee. Neree solchixson bna. Shantaaj xiideg garuud
2015-10-27