Мөрийтэй тоглоомын хэргийг шалгаж байна
2015-10-27

Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг ... байрны ... тоотод мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Автомат тоглоомын газар зөвшөөрөлгүй ажиллаж байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрөгч ням гаригт шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай 42 настай, эрэгтэй Н гэгч нь   /эр.42н/ гэгч мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ.

 

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин