Адель: Би мөнгө, нэр алдрын төлөө эргэн ирээгүй
2015-10-28

Британийн нэрт дуучин Аделийн www.i-d.vice.com сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр 2012 оноос хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан юм.

 

 

-Уулзалгүй уджээ. Үнэхээр их удсан байна. Таны дуу хоолой, таныг төрөхийг их санасан байна?

 

-Урлаг надад хүчтэй байхыг сургасан учир би эргэн ирлээ. Илүү олон уран бүтээлтэйгээр эргэн ирлээ. Үнэхээр жаргалтай байна. Та бүхэн намайг марталгүйгээр хүлээж байсанд талархаж байна. Өнгөрсөн оноос би түгшиж эхэлсэн. Учир нь сонсогчид минь намайг мартчихсан юм биш. Надаас сайн дуулдаг дуучин гараад ирсэн юм биш гээд л. Гэхдээ бүх зүйл миний бодсон, төлөвлөсөн шиг байлаа. Үнэхээр жаргалтай бас сэтгэл хангалуун байна. Эргэн ирсэн нь миний хувьд энэ амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байж ч магадгүй.

 

-Сая хэллээ. Намайг сонсогчид мартчихсан болов уу гээд л. Гэхдээ ихэнх уран бүтээлч, олны танил эрхмүүд фэн гэхээсээ илүү хэвлэл, сэтгүүлчид намайг мартаад, ангуучлахаа больчихвол яанаа хэмээн айдаг. Танд иймэрхүү төрлийн айдас байсан уу?

 

-Бурхан минь та юу хэлж байна. Та хэнээс ийм утгагүй асуулт асууж байна. Би өгзөг, хөхөө гайхуулах дургүй. Учир нь би тарган. Надад сэтгүүлчид, зураглаачид хэзээ ч таалагдаж байгаагүй. Тэд миний хувийн амьдрал руу яг пуужин шиг халдах сонирхолтой байдаг. Үргэлж намайг бусад туранхай охидтой харьцуулах нь таалагддаггүй. Олны танил боллоо гээд би бусдад таалагдахын тулд гоо сайхны хагалгаа эсвэл хоолоо сойхыг хүсэхгүй байна.

 

-Гэхдээ та анх олны танил болсноосоо хойш нэлээдгүй жин хаяжээ. Их сайхан харагдаж байна?

 

-Тиймээ, эрүүл аргаар буюу нөхөр, хүүхдийнхээ төлөө бага зэрэг турсан. Одоо хангалттай. Дахин өөрийгөө эрүүлээр, хортойгоор ч оролдохыг хүсэхгүй байна. Намайг өөртөө хайргүй гэж бүү бодоорой. Гэхдээ би биеийн жиндээ анхаарал тавих хугацаагаа уран бүтээл, сайн дуу гаргахад хандивлахыг хүсч байна.

 

 

-Та үнэхээр үзэсгэлэнтэй?

 

-Би хүүхэдтэй болсныхоо дараа улам үзэсгэлэнтэй болсон. Азаар би өөртөө сэтгэл хангалуун байдаг.

 

-Та гурван жил сураггүй байлаа. Тоотой хэдэн удаа олны өмнө гарсан. Гэнэт л хэдхэн хоногийн өмнө твиттертээ “Сайн уу. Би энд байна” гэж жиргэсэн. Таны шинэхэн дуу, шинэхэн цомог үнэхээр төгс. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Танаар урлаг дутаж буйн шалтгаан борлуулалт байх?

 

-Би  мөнгө эсвэл алдар нэрийн төлөө эргэж ирээгүй. Би фэнүүдтэйгээ мэндчилэхийг хүссэн. Миний сүүлд гаргасан “Сайн уу” дууны үгнээс та бүхэн хайр, хүлээлт, аз жаргал эсвэл гуниг зэргийг сонсох болно. Дуугаа гаргаж, эргэн ажилдаа орсондоо баяртай байна.

 

-“Сайн уу, би энд байна. Та нар намайг хэр удаан хүлээв. Би үнэнч байсан. Харин чи. Үнэнч байсан уу” гээд л их энгийн үгтэй мөртлөө яагаад ийм хурдан сэтгэлд хүрсэн гэдгийг мэдэхгүй байна. Аргагүй л Адель бусдаас өөр юм даа гэх бодол эзэмдсэн?

 

-Азаар надад хүмүүс дуртай байдаг. Би дууныхаа үгийг өөрөө зохиодог учир сонсогчидтойгоо нэг хүн болдог. Би үнэн зүйлийн тухай бичих дуртай. Би өсвөр насны охин байхдаа өөрөөсөө 30 насаар ах эрд дурлаж явсан. Тэр үеийн зүрх сэтгэлээ цаасан дээр буулгахад над шиг олон охин өөрөөсөө ах залууд сэтгэл алдарч байсныг мэдсэн. Би үнэнийг дуулах дуртай учир сонсогчид надад хайртай байдаг. Сүүлд гаргасан “25” цомог бүхэлдээ үнэний тухай өгүүлэх болно.

 

-Та өөрийгөө азтай гэж боддог уу?

 

-Яагаад үгүй гэж. 

 

-Таныг завсарлага авсны дараа олон хүн эргэн ирэхийг гуйсан. Яагаад тэдний гуйлтыг хүлээн авахаас татгалзсан юм бэ?

 

-Би тэдэнд зориулж дуулдаггүй учир.

 

-Таны эрэгтэй хувилбарыг Сэм Смит хэмээн бичиж байна. Энэ тухай. Тань шиг “Жеймс Бонд” цувралыг дууг дуулсан. Та сонссон уу?

 

-Тиймээ сонссон. Үнэхээр төгс дуу болсон байна лээ. Тэр залууг миний эрэгтэй хувилбар гэсэнд талархаж байна. Хамтран дуулах хүсэл төрж байна.

 

-Өмнө гаргасан “21” цомог тань 30 сая хувь борлогдсон. Харин хэдхэн хоногийн өмнө гаргасан “25” цомог хэдийнэ 10 сая хувь зарагдаад байна?

 

-“21” цомог шаналал, хагацал зэрэг сэтгэлийн шархны талаарх миний бодлыг тусгасан дуунууд багтсан учир жоохон уйтгартай болсон байх. Мэдээж хэрэг сонсогч уйтгар гунигийг худалдан авахыг хүсэхгүй биз дээ. Харин “25” цомог эсрэгээрээ. Би амлаж байна.

 

-Таныг байхгүй хооронд урлаг хэрхэн өөрчлөгдсөн байна?

 

-Улам үзэсгэлэнтэй болжээ. Бүсгүйчүүд улам хүчирхэг гадаад төрхтэй болж. Дууны хувьд өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл алга. Гэхдээ энэ миний бодол.

 

 

-Тэднийг хараад би ч гэсэн тайзан дээр гараад бүжиглэх юмсан гэж бодож байсан уу?

 

-Би нарийн боовонд их дуртай. Тэд сайхан харагдахын тулд нарийн боовноос татгалзах хэрэгтэй болсон байх. Би тэдний өмнөөс идье. Харин тэд үзэсгэлэнтэй хэвээрээ байх хэрэгтэй. /инээв/

 

-Хэрвээ танд боломж олдвол аль онд очихыг хүсч байна?

 

-1970-аад он. Жинхэнэ урлагийн оргил үе. Урлаг энэ онд бий болсон.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ БРИТАНИЙН ДУУЧИН АДЕЛЬ ҮНЭХЭЭР САЙХАН ХҮҮХЭН.МАХЛАГ ХӨӨРХӨН ХҮҮХЭН ИЙМЭРХҮҮ САЙХАН ХҮҮХЭНТЭЙ СЕКС ХИЙЖ ҮЗЭХ ЮМСАН.
2016-01-29
Зочин:
Гайхамшигтай дуучин
2015-10-29
fan:
I love adele. Ummmma
2015-10-28