ХҮН: Халх голын газар нутгаар туршилт хийж болохгүй
2015-10-28

 

ХҮН-ынхан ээлжит тайван жагсаалаа Чингисийн талбайд хийж байна. Тэд өмнө нь Үндсэн хуулийг ард нийтийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг эсэргүүцэж жагссан бөгөөд УИХ-д хоёр ч шаардлагыг хүргүүлсэн юм.

 

Тэгвэл өнөөдөр тус намынхан Халх гол чөлөөт бус байгуулах УИХ-ын тогтоолыг цуцлахыг шаардаж, төв талбайд тайван жагсаал хийж байна.

 

УИХ-ын хаврын чуулганаар Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргаж, 75 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Халх голын сав газарт 500 000 га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд хамруулахаар шийдвэрлэсэн юм. УИХ-ын энэ шийдвэрийг ХҮН-ынхан анхнаас нь эсэргүүцэж, эрдэмтэн судлаачидтай хамтран Халх голд очиж, тандалт судалгаа ч хийсэн байдаг. Эрдэмтэд уг бүс нутгийг эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглах нь хөрсний элэгдэлд хүргэж, байгаль экологид маш өндөр эрсдэл авчирна гэдгийг тогтоогоод буй юм. Судалгааны үр дүн болон 75 дугаар тогтоолыг цуцлуулах шаардлагын УИХ-ын гишүүдэд хүргүүлээд буй.

 

Гэвч УИХ-ынхан энэ асуудлыг хөндөж ярихгүй байгаа учраас тайван жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн асуудлыг мартулахгүй, сануулж буй нэг хэлбэр нь энэ юм.

 

Тус намынхан “Дэлхийн хаана ч байдаггүй хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг эх орныхоо үржил шимт үүц болсон газар нутаг дээр турших ёсгүй” хэмээн үзэж буйгаа жагсаалын үеэр хэлж байв.  Мөн “Эрх мэдлийн төлөөх наймаанд нийгмийн шударга ёс золиослогдох ёсгүй. ХҮН нам цаашид нийгмийн шударга ёс, эрхэм зүйлсийн төлөө тууштай зогсох болно. Ирээдүй хойч үедээ үлдээх “ҮҮЦ” газар, тэдний хоол хүнсийг бид булаахгүй, бас бусдад алдахгүй” гэсэн мэдэгдлийг хийв.

 

Дэлхийн улс орнуудад чөлөөт бүс байгуулж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан туршлага бий. Гэхдээ цөөн тохиолдол нь амжилттай хэрэгжсэн байдаг аж. Мөн хөдөө аж ахуй-эдийн засгийн бүс байгуулахдаа хамгийн ихдээ л 2500 га газар зориулдаг байна. Энэ нь Халх голын сав газарт байгуулахаар болсон чөлөөт бүсийн газар нутгаас 200 дахин бага гэсэн үг юм.

 

Чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн Халх голын 500 мянган га бол Люксембург (258.600) Макао(3.030), Хонгконг (110.4), Сингапур (63.900)-ын газар нутгийг нийлүүлснээс ч том газар нутаг гэсэн тооцоог ч тус намынхан хийжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
gg:
eostoi zow
2015-10-29
Зочин:
БУРМААГИЙН АРД ЭЛБЭГДОРОЖ БИ ДЭЭ ЭНЭ САНААГ ХАРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ С БАЯРЦОГТ ИХ ЗҮТГЭНЭ ДЭЭ ӨНӨӨГИЙН ТӨР БОЛ ОЮУНТОЛГОЙГ ЗАЛИГСАН ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАРЫН ТӨР ОДОО ТАВАН ТОЛГОЙ ХАЛХ ГОЛЫГ ЗАЛГАХ ГЭЖ БАЙНА
2015-10-29
Зочин:
ХҮҮСИЙН ТЭГШ БИШ БАЙДАЛТАЙ ОЛОН ЗУУН САЯА ХҮНТЭЙ ӨӨР ҮНДЭСТЭНИЙГ УУСГАН НЭГТГЭХ БОДЛОГТОЙ ХЯТАДУУДЫГ ЧӨЛӨӨТ БҮС НЭРЭЭР ОРУУЛАЖ УУСАЖ МӨХӨХ ҮҮ МОНГОЛЧУУДАА
2015-10-29
MMMONGOL:
Ehleed chuluut bvs nereer gazraa tur hugatsaagaar gadaadiinhand ashigluulna gesen oilgoltiig ugnu bh. Yavaandaa ter gazar udaan amidarsan Hyatduud manai nutag gej davarch Oros Krim-iin tvvh Mongoliin halh gold davtagdahgvi gesen batalgaa bhgvi shv. Vgvi shv !!! Hezee ch gazar nutgaa uguhgv, tureesluulehchgvi , ashigluulahchgvi
2015-10-28
Зочин:
бурмаа авгай гэртээ1өрөөндөө хүн үнэгүй суулгана яаралтай
2015-10-28
Зочин:
Мөнгөний төлөө хэрэгжүүлэхээр зорьсон төслийг нь илчилчихээр буцаад гацаагчид гэсэн нэр зүүдэг цөвүүн цаг иржээ
2015-10-28
Зочин:
Нөгөө айхтар хар жагсаалт гэж зүйл гаргаад байгаад нь энэ Халх голын төслийг дэмжсэн нөхдүүдийг оруулах юмсан.
2015-10-28
gg:
eostoi zow
Зочин:
Жагсаал цуглааныг буруу гэдэг хүмүүсийг гайхах юм. Аль ч улсад иймэрхүү тайван жагсаал байж л байдаг, гол нь улсад болон хүмүүст хохирол учруулахгүйгээр л дуусгах ёстой.
2015-10-28
Зочин:
Энэ тогтоолыг санаачилсан хүмүүсийг сайн тогтоож авах хэрэгтэй шүү ард түмээн тэд бол газар нутагаа худалдах бузар сэтгэлтэй улс!
2015-10-28
Зочин:
Asar tom gazar nutgin talar ter tusmaa halh golin talaar yaagad ard irgedeese asuulga avch boloogui umbee bid gazar nutgaa zarah deere tulsan tiim tuildaa hursen uls yum gejuu? yagad busad bolomj bololtsoogoo ashiglaj boldoggui yumbee
2015-10-28
Амараа:
Юу тайван жагсаал вэээ Буудаж алах хэрэгтэй муу сайн улс төрчдийг Би танай намд буутайгаа элсэнээ
2015-10-28
Hol ochij husye:
..Hol odoo od HUS.....Ta Nariig Hen c Toohgyi.... Zailsgaaa
2015-10-28
Hol ochij husye:
..Hol odoo od HUS.....Ta Nariig Hen c Toohgyi.... Zailsgaaa
2015-10-28
Зочин:
Газар нутагаа хамгаалсан болгоноо популистаар нь дуудсаар л байхуу? Боль до залуусаа Дэмжих хэрэгтэй шүү
2015-10-28
Зочин:
Би энд ингэж их дургүй хүрч төр засагаа үзэн ядаж байхан тэр халх гол сумыхан малчид яаж байгаа болдоо
2015-10-28
Зочин:
Хийхгүй болхоор хийсэнгүй гэж чичлэнэ хийгээд эхлэхээр хийлээ гэж уурлана. Хэрэггүй юмны төлөө биш бүхэл бүтэн улс орны газар нутгын төлөө тэмцэж байна шүү дээ. хэрэгтэй болоод л амь биеэрээ хамгаалж үлдсэн байх.
2015-10-28
Зочин:
Хятадын хүнсийг бэлдхихээд өөрсдөө цөлжиж дуусах гээд байгаа улсууд шив дэ. Энэ тогтоолыг санаачилсан хүмүүс халтар цаасны төлөө юу ч хийхэд бэлэн юм да
2015-10-28
Зочин:
Hyatadiin tarisan taria hyataddaa ashigtai bdag bh. mongold ashigtai yum neg ch bhku. yor ni oilgomjtoishde. heden jiliin daraa boon mongol gadaad ni medegdehku humuuseer duureh bh
2015-10-28
Зочин:
Угаасаа чөлөөт бүсийн тухай хуулинд газар тариалангийн чөлөөт бүс гэх нэр томёо байхгүй. Энэ бол цэвэр луйвар шүү дэ
2015-10-28
Зочин:
taria tarih ner l barij bga todii. omnoh choloot bsuud ch gsn olon saihan nertei mortloo ur ogoojoo hezee ogoh ni todorhoigui yuchgu hooson martagdah gj bna
2015-10-28
Зочин:
Халх голын хөрсөнд хамаагүй тариа ногоо тариад байхаар хөрс биш шүү. Яваандаа цөлжилт явагдах үндэс болно. Ердөөсөө л чөлөөт бүс байгуулж болохгүй
2015-10-28
Оюутан:
Чөлөөт бүс гэж нэр нь буруу болохоос биш тариа ногоо тария гэж байгаа санаа нь зөв юм биш үүв Ямар газрыг нь ухаж эрдэнэсийг нь авая гэж байгаа бус ургадаг алт хийе гээд байгаа бодлого нь зөв л бодогдох юм. Хүмүүс минь улс төржиж настангуудын тархийг эргүүлэхээ больж урагшаа харвал яасан.
2015-10-28
Zochin:
Zuv zuv. Demjij ba. Ard tumen eserguutsej ba
2015-10-28
иргэн:
ККК Тэгээд хойч үедээ та нар цөлжсөн газар нутаг хүлээлгэж өг.
2015-10-28
Зочин:
Бурмаа гэж Бузар авгайг хараал идээсэй билээ. Чөлөөт бүс гэж балайрч хужаа нарт газар нутгаа зүгээр өгч байгаа мөнгө авсан сэжгийн бирдүүдийг эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байна
2015-10-28
Монгол:
Дэмжиж байна
2015-10-28