Хүн амины хэргийг шалгаж байна
2015-10-28

Цагдаагийн байгууллагын алба хаагч хүн амины хэрэгт холбогдсон тухай мэдээлэл зарим цахим хэвлэлээр цацагдаж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэл өгөв.

 

Түүний мэдээлснээр "Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд хүн амиа алдсан байна" гэх мэдээлэл өнгөрөгч бямба гаригт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад тухайн иргэн гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй байдал илэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллагаас шалгаж, сэжигтнүүдийг саатуулсан" гэлээ.

 

Хэргийн сэжигтнээр таван иргэнийг татаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Сэжигтнүүдийн дунд цагдаагийн алба хаагч байсан эсэхийг шалгаж байгаа аж.

 

Харин албан бус эх сурвалж "Сэжигтүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд байсан. Хохирогчийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагч байсан" гэж мэдээлэв. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас сэжигтэн, хохирогчийн талаар мэдээлэл өгөхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Z:
R.CHINGISIG ODOO HALAH TSAG BOLSON
2015-10-28