Баян-Овоо сумыг нүүлгэн шилжүүлжээ
2015-10-28

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн улмаас сумын барилга байгууламжийн 75 хувь нь нурж, харилцаа холбоо тасарч сумыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэсэн цагийн байдлыг дагуу иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулжээ.

 

Уг дадлага сургуульд сумын 51 өрхийн 207 иргэнийг хамруулж сумаас 4 км зайд Улаан чих гэдэг газар нүүлгэн шилжүүлсэн байна.  Уг үзүүлэх дадлага сургуулийг олон улсын нүүлгэн шилжүүлэлтийн стандартын дагуу зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн удирдах багийн гишүүн, ОУШХБ-ын ажилтан Р.Оюунбилэг зөвлөн ажиллав.

 

Дадлага сургуулийн үеэр банк, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд  хүргэн ажиллажээ. Үзүүлэх дадлага сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, нүүлгэн шилжүүлэлтийн жишиг болохуйц дадлага сургууль боллоо гэж онцолсон гэж Баянхонгор аймагт ажиллаж буй ОБЕГ-ын хэвлэл, мэдээллийн ажилтан мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teneg ajilaa zogsoo.gamshig bolbol ta nar yag ingeed zogsooroi.xaragdaarai.teneg badralnuudaa.
2015-10-29
Зочин:
Мунхаг хумуус гэж ард тумэнийг буу басамжил ардчилсан намын мэдрэл муу хулгайчууд социализмын уеийн хурган даргын албан тушаал ахих жужиг байна. Энэ юу болоод байнаа. Суманд ингэж байгаа бол улаанбаатарт юу болох уу. Дэлгуур нээгээд зогсож байх уу
2015-10-29
Зочин:
Ажил хийсэн
2015-10-29
Зочин:
Цус нож уйлаан майлаан алалцаан дунд дэлгуур нэртэй машины барааг хамаад л авах байх хэнд бэлэн монго байх уу. Сумын барилга 75 нурах юм бол аюул болж таараа. Яагаад ийм мал шиг хунээс ичихгуй тэнэг юм хийхээс ичихгуй. Тэгээд бас жищиг гэнээ. Эруул байсан хумуус юм уу согтуу юм уу. Амьдралыг жужиг болгохоо больчих доо.
2015-10-29
Зочин:
Хөдөө суманд нураад байх байшин байдаг юм уу. Шал дэмий мөнгө гарздах юм.
2015-10-28
bat:
hend heregtei yum be hairan huruhgu sumaaraa nuuh yamar ayul baih yum be
2015-10-28