АН цалин бууруулахыг дэмжинэ
2015-10-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ оны төсвийн тодотголд  АН-ын бүлгийн гаргасан санал дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар уншиж танилцууллаа. Тэрбээр:

 

-Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа хэлэлцээд дараах санал, дүгнэлтийг гаргаж байна.

 

2015 оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн 2015 оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс буурахаар байгаа нь төсвийг дахин тодотгох шаардлага болоод байна.

 

Ямар орлого олно, түүгээрээ амьдарч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх цаг болсон. У ИХ  сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг хэлэлцэхдээ орлогыг бодит бусаар тооцож,  зардалд хэт үрэлгэн сэтгэхүйгээр хандаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг дунджаар 7-15 хувиар өсгөж баталсаар ирсний харалган үр дагаврыг өнөөдөр бид үүрч байна.

 

Цаашид УИХ улсын төсвийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн орлого, зарлагын дүнд багтаан батлах хэрэгтэйг сануулж байна.  Засгийн газар хөөстэй тооноосоо татгалзаж орлого, зарлагыг бодитой тооцон 2015 оны нэгдсэн төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсоныг Ардчилсан намын бүлэг дэмжсэн болно.

 

Монгол ардын намын эрх барьж байсан үе буюу 2011 онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 5.8, 2012 онд 6.8 хувьд хүрч байсан бол 2015 онд 5 хувь, 2016 онд 3.3, 2017 онд 0 хувь байх зорилтоор төсвийг бүрэн эрүүлжүүлэхээр ажиллаж байгаа нь Ардчилсан намын хийж буй төсвийн шинэчлэлийн бодлогын үр дүн юм.

 

Төсвийн шинэчлэлийн бодлогыг дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд эергээр хүлээн авч, сайшааж байна.

 

Монголбанк, Сангийн яам макро бодлогын нэгдсэн өөрчлөлтөөр 2015-аас 2017 онд нам, тогтвортой инфляци, орлого, зарлага нь тэнцвэржсэн улсын нэгдсэн төсөв болон алдагдалгүй төлбөрийн тэнцэлд суурилсан эдийн засгийн шинэ, тогтвортой өсөлтийн тэнцвэрийг хангахыг зорьж байна.

 

Макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангаснаар инфляци 2016-2018 онд 5-7 хувьд, ДНБ бодит өсөлт 7.5 хувийн голчтой, 6-9 хувийн тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

 

Өмнөх он жилүүдэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан банкуудын мөнгийг Засгийн газар алдагдлаа санхүүжүүлэхээр зээлж, хувийн хэвшилдээ зээлийн орон зай үлдээдэггүй байсныг өөрчилж, төсвөө алдагдалгүй батлах замаар банк, санхүүгийн зах зээлээс авдаг 1-ээс 2 их наяд төгрөгийг хувийн хэвшилд очих боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэх үед  "Төрийн захиргааны байгууллагуудын үрэлгэн болоод урсгал зардлын хэт тэлэлт, төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой бус, төлөвлөлтгүй, төсөвт өртгийн хэмжээ хязгааргүй өсөлт, хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хангалтгүй байдал зэрэг нь жилийн жилд улсын төсвийг тарамдуулж татвар төлөгчдийн хөрөнгийг үрэгдүүлж ирснийг зайлшгүй өөрчлөх, шинэчлэх" зарчмын саналыг гаргаж, төсвийн реформыг үе шаттай хийх эхлэлийг тавьсан.

 

Төсвийн орлогын гүйцэтгэл, мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан бүх шатны төсөвт байгууллагын цалин хөлс, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, түүнчлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, улс орны аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг сахих, гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, намрын ургац хураалттай холбоотойгоор хөдөө аж ахуй зэрэг онцлог салбаруудын урсгал төсвийг бүрэн санхүүжүүлж, харин бусад бүх шатны төсөвт байгууллагын оны сүүлийн хагас жилд төлөвлөсөн бараа ажил, үйлчилгээний зарим зардал, зарим хөтөлбөр, арга хэмжээний зардлыг тодорхой хувиар бууруулахаар гаргасан саналыг Ардчилсан намын бүлэг бүрэн дэмжиж байна.

 

Улс төр, улс төр, улс төр гэсээр үндсэндээ Монгол ардын нам ажил хийлгэхгүй байгаад харамсч байна.

 

Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг Монгол ардын нам 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж өөрчлөхийг хүссэн нь угтаа Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөх гэсэн 2016 оны сонгууль амдуулсан улс төрийн ядмаг оролдлого байлаа.

 

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Засгийн газрын тогтвортой бүтцийн асуудлыг нэг мөр шийдээд явах нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна.

 

Эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрчид, төрийн өндөр албан хаагчдын цалинг 30 хувиар бууруулах саналыг бүлэг дэмжиж байна.

 

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна хэмээлээ.

Дараагаар нь төсвийн тодотголтой холбогдуулан гишүүдийн асуулт хариулт үргэлжилсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнэгтээч ээ, АН-ын мангарууд ааа, та нарын хийсэн буруу бодлогоор улс орон унаж, эдийн засаг муудсан, одоо та нар хамаг хийсэн лайгаа ард түмнээр үүрүүлэх гэж байна уу, солиордог байна ш дээ, яаж энэ тэнэгүүдийг хурдан зайлуулах вэ, 16 онд нэг ч хүнийг сонгож болохгүй АН-аас
2015-10-29
Bat:
Tsalin buuruulhad chi bolon ta nar shig terbumiin orlogotoi bolon terbumiin urtei nohduuded ogt harshlahgui harin bid gedeg ni jiriin irgeded hund bgaa odoogiinhoos ulam dordono
2015-10-29
зочин:
Тэнэгтээч ээ, АН-ын мангарууд ааа, та нарын хийсэн буруу бодлогоор улс орон унаж, эдийн засаг муудсан, одоо та нар хамаг хийсэн лайгаа ард түмнээр үүрүүлэх гэж байна уу, солиордог байна ш дээ, яаж энэ тэнэгүүдийг хурдан зайлуулах вэ, 16 онд нэг ч хүнийг сонгож болохгүй АН-аас
munxuu:
Bitgii ingej xutsaj baigaachee gej xelmeer baina.bvx buruugaa umnux vervvgee ymu esreg namruugaa chixex ym.ta nar uursdiiguu tiim sain gej xeleed baigaa ym bol zasaad zalruulchixgvi yasan ym.xangalttai l xugatsaa bisan sh de.saxil xvrteed shal dordow gedeg shig bolgochixood 1-l ix enxiin tsagaan tagtaa shig baix ym.icheechee.mongoliin ard tvmen ta nariin yrij baigaag gadaadiinxan sonschix wii gej umnuus chini ichij baigaag medxed ilvvdexgvi baix.
2015-10-29