Мэс заслын эмч Трампийг гүйцлээ
2015-10-29

1987 онд анхны сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай хийсэн эмч Бен Карсон сөрөг хүчин Бүгд найрамдах намыг төлөөлөн ирэх сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байна. Тэрбээр тавдугаар сард нэр дэвшиж буйгаа зарласан билээ. Сөрөг хүчин гэгдээд буй Бүгд найрамдахчууд намаа төлөөлөх нэгнийг хараахан сонгоогүй байгаа. Одоогоор тус намаас 14 хүн нэр дэвших сонирхолтой байгаа юм. Тэдний дунд Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш болон тэрбумтан Дональд Трамп бий. “Бага Бушийн аав, ах нь хүчирхэг болохоос тэр өөрөө хүчирхэг биш. Тэр бидний анхаарлыг татаж чадахгүй байна” хэмээн тус намын удирдлагууд мэдэгджээ.

 

Хоёр хоногийн өмнө Квиннипекийн их сургуульд олон нийтийн байгууллагууд хамтран ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа нэр дэвшигчдийн талаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулсан байна. Санал асуулгад 27 мянган иргэн оролцжээ.

 

Зохион байгуулагчид саналын хуудсыг тоолоход сонгогчдын 30 дээш хувь нь эмчийг дэмжиж “Агуу удирдагч болж чадна. Энэ эрхмийн буянаар олон иргэн жаргалтай амьдарч байна” гэж тодорхойлжээ. Харин дараах байранд Трамп бичигдсэн байна. Тэрбээр 21 хувийн санал авчээ.

 

Санал хураалтын дараа Трамп твиттертээ “Үнэхээр гэнэтийн байлаа. Би ялагдах дургүй. Би өрсөлдөх бас ялалт байгуулах дуртай” гэж жиргэжээ. Харин эмч твиттертээ “Намайг дэмжсэнд баярлалаа. Эрчээ бүү багасгаарай” гэсэн байна.

 

Өнгөрсөн сард “CNN” агентлагийн явуулсан санал асуулгад Трамп тэргүүлж, эмч удаалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас нэг хар бич
2015-10-29
зочин:
АНУ-н нас уртсах болов оо доо, янз нь.АНУ-н сүүлчийн ерөнхийлөгч хар хүн байна гэсэн зөн бий.обамагаар дуусах нь гэж харж байсан чинь бас нэг хар гараад ирлээ.Овоо доо.
2015-10-29