Хаан Банкны “Талархлын баяр 2015” аяны 2 дахь тохирлын эзэд шагналаа гардан авлаа
2015-10-29

Монгол орон даяар үргэлжилж байгаа ХААН Банкны “Талархлын баяр 2015” аяны 2 дахь 14 хоногийн   тохирлын эзэд тодорлоо.       

“Талархлын баяр 2015” аян нь 2015 оны 09-р сарын 28-аас эхлэн 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Япон улсын Токио руу  хосоороо аялах 1 харилцагчийг тус тус тодруулж байгаа билээ.

 

Тус аяны 2 дахь тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 10-р сарын 25-ны 19:40 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч  тохирлын эзэд тодорсон билээ. iPhone 6 гар утасны эздээр ХААН Банкны Сонгинохайрхан салбарын харилцагч Ц.Болор-Эрдэнэ, Баянзүрх салбарын харилцагч А.Жаргал, Сүхбаатар салбарын харилцагч Yoon Kum Ja, Увс салбарын харилцагч Ч.Алтанцэцэг нар тодорлоо. Харин Япон улсын Токио руу хосоороо аялах эрхийн эзнээр Баянзүрх салбарын харилцагч Д.Наран тодорч 10-р сарын 28-ны  өдөр Төв ХААН Банкинд шагналаа гардан авлаа. Тохирлын эздээр шалгарсан харилцагчдын сэтгэгдлээс хүргэе.    

 

 

Токио руу  хосоороо аялах эрхийн эзэн болсон Д.Нарангийн охин Д.Туяа:  Миний ээж Д.Наран Токио хотод хосоороо аялах эрхийн эзнээр шалгарч, азтан болсон. Ирээдүйнхээ төлөө хадгаламж нээж хуримтлалтай болж азтан болох боломж хэн бүхний өмнө нээлттэй байна гэж хэлмээр байна. ХААН Банкны хамт олонд баярлалаа.  

 

 

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Ц.Болор-Эрдэнэ: Би хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал нээлгэсэн. Бэлэн мөнгө гар дээр байхаар үрэгдчих гээд байдаг учир хуримтлал үүсгэхээр шийдсэн. Манай гэр бүл хадгаламжиндаа сар бүр мөнгө нэмэхийг боддог.

 

 

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч А.Жаргал: Би  iPhone 6 гар утасны эзэн болсондоо баяртай байна. Миний төрсөн өдрөөр охидууд маань хуримтлалын данс нээлгэж өнөөдөр би азтан болсондоо их бэлгэшээж байнаАзтан болсон оройдоо гэр бүлээрээ кино үзэж баяраа тэмдэглэсэн.

 

 

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Yoon Kum Ja: Би iPhone 6 гар утасны азтан болсондоо их баяртай байна. Би хувиараа бизнес эрхэлдэг.  ХААН Банкны харилцагч болоод удаагүй байхдаа азтан болсондоо баяртай байна.

 

 

iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Ч.Алтанцэцэг:  Би Увс аймгаас ирсэн. ХААН Банкны харилцагч болоод 15 жил болж байна. Би 2 хүүдээ зориулаад хадгаламж нээлгэсэн маань өнөөдөр азтан болголоо.  

 

Та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээж, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч “Талархлын баяр-2015” аянд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй. Тохирлын эрх нь тухайн 14 хоногтоо хүчинтэй тул харилцагч та дараагийн 14 хоногт хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмсэн тохиолдолд дахин шинэ тохирлын эрхтэй болно.

 

“Талархлын баяр-2015” аяны 3 дахь тохирлын эздийг 11-р сарын 08-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

Shuud.mn
Сонин хачин