Сирийн асуудлаар ярилцахаар болжээ
2015-10-29

Ираны Засгийн газрын хүсэлтийн дагуу Сирийн холбоотон орнуудын удирдагчид маргааш Австрийн Вена хотноо чуулахаар болсон тухай Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зарифийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний хэлснээр тус уулзалтад Орос, Турк, Сири, Ирак, Саудын Арабын удирдлагууд оролцох юм байна.

 

Гэхдээ хэн улсаа төлөөлөн уулзалтад оролцох нь тодорхойгүй байгаа юм. Сирид дэгдээд буй иргэний дайн, хэт даврагчид, эдийн засгийн уналт, байгаль орчны өөрчлөлт зэргээс шалтгаалан олон мянган иргэн тус улсыг орхин гарсаар байна.

 

Ираны төлөөлөгчид Цагаан ордны тэргүүнд маргаашийн уулзалтад оролцох урилга явуулсан ч өнөөдрийг хүртэл Обама хариу өгөөгүй гэнэ. Обама, Москвагийн явуулж буй Сири дэх цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Вашингтоныг төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри оролцох нь тодорхой болжээ. Тэрбээр “Сирийн хямралыг Орос улам даамжруулж байна” гэж мэдэгджээ.

 

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ “Сирид цохилт өгч буй Оросын тусгай хүчин өчигдөр хэт даврагчдын эзэмшлийн 118 хуаран, объект, зэвсгийн агуулах болон автомашиныг устгасан” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Саудын Араб, Турк 2 чинь Сирийн холбоотон биш шүү дээ. Хууль ёсны засгийн газартай хэн хамтарч байна тэр улсыг л холбоотон улс гэдэг юм. ОХУ одоогийн Украйны холбоотон биш гэдэгтэй яг л адилхан агуулгатай хэллэг.
2015-10-29