Цалинг хасахгүйгээр шийдвэрлэв
2015-10-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг  үргэлжлүүлэн хийж байгаа юм.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Энэ хямралын төсөв мөн үү. Нийгмийн даатгалын тасгийн барилга 820 сая төгрөгөөр Архангайн Хайрхан суманд барьж өгнө. Хүний хөгжлийн санд 1.6 тэрбум төгрөгөөр хэлтсийн барилга барьж өгнө.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:

-Энэ хямралын төсөв биш ээ.  Засгийн газар дээр зайлшгүй хийх шаардлагатай зүйл байгаа. Бид хямралын төсөвт хөрөнгө оруулалтаас хол байгаа юм. Эрх барьж  байгаа нам бодлого дээрээ тогтож чадаагүй байна. Хаана хаанаа бодлогоо боловсруулах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Төсвийг Засгийн газарт буцаамаар байна. Урсгал зардлаа нэмсэн байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар юу ч хийхгүй байна. Ядаж  “Оюутолгой”-н 3.2 тэрбум төгрөгийн зөрчлөөсөө  100 сая ам.долларыг оруулаад ирээч гэхэд хүлээж авахгүй байна. Ард түмэн ч хүлээж авахгүй байна. Бид улс төрийн зориг гаргаад сонгуулиа эртхэн эхэлвэл ямар вэ? Ард түмнээ өөрсдөдөө шившиг болгож яах вэ? 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хүүхдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг ярьж байна. Шийдэгдэхгүй байна. Тойрогтоо очихоор сургуульгүй хүүхдүүд тосч  байгаа. Тойрогтоо гишүүд тойргоо ярихгүй өөр юу ярих вэ? Тойргоос сонгогдоогүй гишүүд улсын бодлого ярьдаг юм байгаа биз. Засгийн газар хэлсэн үгэндээ хүр.

 

Сангийн сайд Б.Болор:

-Сургуулийн барилгыг концессоор эхлүүлээд явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хэрвээ энэ оны  тодотголын байдлаас харвал 2016 оны төсөв татаж авах хэрэгтэй. Засгийн газар 2016 оны төсвөө татаж авах хэрэгтэй. Цаг битгий алдаад бай. Нийгмийн чанартай зардлуудаа танах ямар ч санал алга.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Цалингийн асуудалд гишүүд нухацтай хандаж, саналаа хэлцгээсэн.

 

УИХ-ын дарга З.Энхболд “2900 хүний цалин хөндөхөөс сум, баг, дүүргийн Засаг даргын цалингийн 30 хувийг бууруулахгүй байхаар болсон байна. Ажлын хэсэг ийм амархан бууж өгч байгаа юм уу” гэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж” 2800 хүний цалин 30 хувиар буурч, 1.8 тэрбум төгрөг буурлаа. Одоо 600 хүний цалинг л хасах нь ээ. Тодотгол чинь утгаа алдлаа” хэмээн. Харин ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг:

 

-Дарга нар гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар  цалингаа бууруулахаар болсон. Төрийн албан хаагчдын цалин угийн хүрэлцдэггүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүдийн цалинг ч  хасаад хэрэггүй гэдэг санал гаргасан” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Би Д.Дэмбэрэл даргын саналыг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүдийн цалин жоохон шүү дээ. Хүмүүс мэдэхгүй. Үүний оронд шинээр барих гээд байгаа зүйлийнхээ төсвийг танах хэрэгтэй. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс дийлэнх нь цалингаараа амьдардаг.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:

-Төсвийн тодотголд зардлыг тодорхой хэмжээгээр хорогдуулна гэж байгаа.  Тиймээс урсгал зардал нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.

 

Төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх гэсэн Д.Дэмбэрэл гишүүний саналд сайд нар цалин хамаарч байгаа юм байна.

 

Ёс суртахууны хувьд авлига авдаг гэдгийг нь нотолж байгаа. Хүмүүсийн цалинг хасч болохгүй, нийгмийн асуудлыг дордуулж болохгүй гэсэн заалт ч бий. Цалинг хасч болохгүй гэсэн МАН-ын саналыг дэмжиж байгаа гэсэн юм. Гишүүн Ц.Нямдорж:

 

-Төрийн албаны хуульд  “Ямар ч тохиолдолд цалин тэтгэвэр бууруулж болохгүй “ заалтыг юу гэж үзсэн бэ гэсэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:

 

-Хувь хүний оноосон буюу нэрлэсэн цалинг бууруулах нь хуультай зөрчилдөнө. Гэхдээ цалингийн сан гэдэг асуудлаар ойлгож байгаа. Нэрлэсэн цалинг хөдөлгөе гэвэл хуулиндаа нийцүүлж оруулж ирээрэй гэж Засгийн газарт хэлсэн гэлээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

 

-Хэд хэдэн хуульд цалин хасч болохгүй гэдэг заалт байдаг. УИХ-ын онцгой бүрэн эрхийн нэг нь төсөв батлах. Тиймээс УИХ-ын шийдэх асуудал. Хуулинд төсвийг нь бууруулж болохгүй заалттай хэд хэдэн байгууллага байгаа. Үүн дотор хүчний байгууллага давамгайлдаг. Цалингийн бууралтыг хуучин хэвэнд байлгах санал орж ирж байгаа учир дахин хөндөгдөхгүй байх  гэлээ.

 

Ийнхүү санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь уг саналыг дэмжсэн юм. Ийнхүү улс төрийн болон  төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулахгүй байхаар боллоо.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Суманд нийгмийн даатгалийн тасаг гэж бдаг юмуу . Ямар хоншоортой арын хаалгатай сум тасагтай , байшинтай бдаг юм бол . Сумын орлогч гм хэргэгүй орон тоог цөөл
2015-10-29
баадай:
Хөөрхий энэ засгийн газрын шийдвэр болгон цаас л болж үлдээд байна. Угийн цалин хасах буруу шдээ. Дутуу судалж хөөрлөөр асуудал оруулаад л унаад байна. Харин үргүй зардал хүлээн авалт баяр ёслол, томилолтыг багасгах, илүү шат дамжлага олон зөвлөх дэд даргын орон тоог хасах гм олон эх үүсвэртэй хөөцөлдөхгүй юм. Их юм ойлгогдож бн. Хүн чанар-Шүүхийн дарга чинь ажилтнуулынхаа төлөө муу хэлүүлээд л үздэг хүн бн. Нямдорж дэмбэрэл гишүүд үзэл бодолдоо үнэнч гээд олонд харагдлаа
2015-10-29