Гацууртын орд 50 тонн алтны баталгаат нөөцтэй
2015-10-29

 

Уул уурхайн яамны ээлжит “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал боллоо. Хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцов. Гацууртын орд болон газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг шинэчилсэн талаар онцлон мэдээллээ.

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барьжээ. Р.Жигжид сайд “Гацууртын ордыг эдийн засгийн хямралтай энэ үед ашиглах шаардлагатай. 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад хамгийн сайн бэлтгэгдсэн орд” гэдгийг тодотгож байсан. Уг ордын ашиглалт эхэлснээр үйл ажиллагааны нийт зардал нь 1 тэрбум гаруй ам.доллар бөгөөд улсын төсөвт татвар, төлбөр хэлбэрээр 433.6 сая ам.доллар төвлөрөх юм байна. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохироод байгаа аж.

 

Засгийн газрын хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84.720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоосон байна.

 

Есдүгээр сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн аж. Ингэснээр Уул уурхайн сайдын багцын орлого 165.5 тэрбум төгрөг улсын төсөвт  төвлөрсөн байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
xuu:
ashiglax ni zuv shuu
2015-11-04
Зочин:
Hurdan shiideed ashiglaachee
2015-10-29
irgen:
BOROOGIIN 40 TONN ALT YALAA, YAG ARAAS NI ORUULAH NI DEE
2015-10-29
Зочин:
Гацууртыг ашиглах нь буруу
2015-10-29