Моника Белучи: Хамгийн төгс Бондын дурлалт бүсгүй байхыг хүссэн
2015-10-29

 

Хэдхэн хоногийн өмнө алдарт тагнуулчийн тухай өгүүлэх “Жеймс Бонд” цувралын шинэ анги “Spectre” нээлтээ хийсэн билээ. Шинэ ангид Бондын дурлалт бүсгүйн дүрийг холливуудын гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэдэг, жүжигчин Моника Белучи бүтээсэн юм. Жүжигчин өчигдөр “ELLE сэтгүүлд ярилцлага өгчээ.

 

 

-Удаан хугацааны дараа “Жеймс Бонд”-ын хайртай бүсгүйн дүрээр үзэгчидтэйгээ уулзлаа. Олон сая үзэгчийг байлдан дагуулж буй энэ кинонд тоглох ямар байв?

 

-Энгийнээр тайлбарлавал гайхалтай байна. Залуухан байхаасаа л Бондын дурлалт бүсгүйн дүрийг бүтээхийг хүсдэг байлаа. Мөрөөдөл минь биеллээ.

 

-Би хувьдаа таныг хамгийн төгс дурлалт бүсгүй гэж бодож байна. Үе үеийн Бондын дурлалт бүсгүйчүүдээс?

 

-Баярлалаа. Гэхдээ эдгээр бүсгүйчүүд тэр цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байсан.

 

-Бондын дурлалт бүсгүйн дүрийг санал болгоход...?

 

-Зүүд шиг санагдсан. Даниель Грейг намайг хараад их баярлахад л би кинонд зүрх сэтгэлээ худалдчихсан. Кино эхлэхээс төгсгөл хүртэл би бодит амьдралаас тасарсан. Хамгийн төгс Бондын дурлалт бүсгүй байхыг хүссэн. Тиймээс дүртэйгээ их сайн ажилласан.

 

 

-Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн халуухан, ганцаардмал болон хүчирхэг бүсгүйн дүр байдаг. Ер нь кинонд тоглохдоо өөрийгөө яаж бэлддэг вэ?

 

-Би дэлгэцэнд гарахдаа өөрийн жинхэнэ зан араншингаасаа тэс ондоо дүрд тоглодог. Би амьдрал дээр сул дорой хүн болохоор надаас илүү хүчирхэг, тэсвэртэй дүр бүтээхдээ дуртай байдаг. Найруулагчийн хүссэн дүрийг бүтээхийн тулд бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг. Өнөөдөр нээлтээ хийж буй Бондын дурлалт бүсгүйн дүр ч гэсэн миний бодит дүрээс эсрэгээрээ. Гэхдээ бусдын итгэлийг алдахгүйн тулд их хичээсэн. Их хөдөлмөрлөсөн. Хүмүүст таалагдах байх.

 

-Би таныг бодит амьдрал дээрээ ч гэсэн хүчирхэг гэж боддог байсан. Үгүй гэж үү?

-Тиймээ. Би гадуур явах дургүй. Гэртээ байхыг хүсдэг. Нас ахих тусам гэрээс гарах төвөгтэй санагдах болсон.

 

-Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг байх танд ямар санагддаг вэ?

 

-Би тийм зүйлд хөгшдөнө. Би 51 настай. Наснаасаа залуухан харагдах гэж их л хөдөлмөрлөж байна. Залуу нас өөрөө гоо үзэсгэлэн. Иймэрхүү төрлийн жагсаалтад залуу насаараа гоёдог тэр охид багтах нь зүй ёсны хэрэг.

 

-Харамсахгүй байна уу?

 

-Харамсахгүй байна. Насыг ямар зогсоож чадах биш.

 

-Гэхдээ та үзэсгэлэнтэй, гайхалтай хэвээрээ байна. Ямар ч эр хүн таныг харахгүй өнгөрч чадахгүй?

 

-Баярлалаа. Ойрын хугацаанд сонсоогүй гайхалтай үг байна. /инээв/

 

-Хүүхэд байхдаа шидэт үлгэрт дуртай байсан байх. Та ямар үлгэрийг дахин дахин сонсох дуртай вэ?

 

-Бидбүгдээрээ л үлгэр сонсч тэрхүү үлгэртээ амьдардаг байсан. “Нойрсч буй гүнж” хэмээх үлгэрийг дахин дахин сонсох дуртай байсан. Учир нь ханхүү гүнжийг авардаг болохоор байх. Миний охин ч энэ үлгэрт дуртай. 

 

-Таны дотор бяцхан гүнж байдаг болов уу эсвэл хатан байдаг болов уу?

 

-Хоёулаа байгаа. Аливаа хүнд сайн тал муу тал гэж байдаг шүү дээ.

 

-Та хуульч байсан гэж үнэн үү?

 

-Тийм. Хуульч, худалч байх хоёр утга нэг. Өөрөөр хэлбэл, хуульчид хамгийн сайн жүжигчид гэж би боддог. Тиймээс надад жүжигчний мэргэжлээр ажиллахад анх тийм ч хэцүү санагдаагүй. Бид бодит амьдрал дээрх зан чанараа жүжиглэх үедээ гээдэг болохоос биш хуульчид шиг цаг үргэлж худлаа яриад байдаггүй шүү дээ.

 

-Танд Америкийн юу нь таалагдаж, юу нь таалагддаггүй вэ?

 

-Надад америкчуудын эрч хүчтэй амьдрал, цаг хугацаатай уралддаг чанар нь таалагддаг. Бид тэднээс илүү амралт, чөлөөт цагтаа анхаардаг тиймээс европчууд бид америкчуудаас суралцах зүйл олон. Би Америкт ихэвчлэн долоо хоногоор эсвэл зөвхөн ажлын уулзалтаар ирдэг учраас америкийн талаар сайн мэдэхгүй байна. Би жингээ барихыг хүсдэг хэдий ч америкт ирээд буцах бүртээ жин хассан байдаг нь миний дургүй зүйл юм даа. Европчууд бид тэднээс цаг баримталдаг зан чанарыг нь сурах хэрэгтэй.

 

-Таны бүтээлийг хараад байхад та инээдмийн кинонд бараг ажиллаагүй мэт?

 

-Кино урлагт 20 жил ажиллахдаа “Астерикс” гэж инээдмийн кинонд тоглосон. Учир нь надад киноны зохиолоос илүү найруулагч нь чухал санагддаг. Муу кино зохиол байсан ч найруулагч сайн бол тэр кино амжилтад хүрдэг. Нэг үгээр хэлбэл, зохиолоос илүү киног бүтээхэд оролцож буй уран бүтээлчдээс киноны амжилт зуун хувь шалтгаалдаг гэсэн үг.

 

 

-Та ажлаасаа гадна өөр юунаас амьдралын таашаал авч чаддаг вэ?

 

-Ганц олдох амьдралаа харамсахааргүй өнгөрөөхийн тулд алтан цагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрөөж, тэр бүхнээ эргэн дурсах дуртай.

 

-Ээж болсноосоо хойш танд эхийн дүрд тоглох сонирхол ихэссэн болов уу?

 

-Огт үгүй, одоо ч гэсэн би галзуу хэвээрээ байгаа /инээв/. Би охиддоо хамгаас илүү хайртай, сайн ээж байхыг хичээдэг. Эх хүн болж амьдрал бэлэглэнэ гэдэг бол эмэгтэй хүн болж төрсний утга учир юм. Би муу охин хэдий ч сайн ээж гэж боддог. Тиймээс надад кино зохиол болон ямар дүрд тоглох нь сонин биш харин ямар найруулагчтай хамтарч ажиллах нь чухал байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гайхалтай сайхан эмэгтэй:
Моника Белучи бол төгс төгөлдөр бүсгүй. Хараад байсаар сайхан бүсгүй
2015-11-01
Zochin:
Ahimag nastai gedeg n haragdaad bna da
2015-10-31
Зочин:
Za Belucci aniatai yu ch yarihav dee, ugaasaa togs utgaaraa Italy goo uzesgelengiin jishigiig delhiid togtooson huuhen. Galzuu ntar geheesee iluu harahaar neg tiim hovsodson, udaan chanar ilreed baidgiin. Zevuun huuhen shuu. Daniel Craig bayarlasan gene uu, argaguishd haha.
2015-10-30
Зочин:
baasan egchees egch um bn shd teii heehe
2015-10-30
Зочин:
Хүүхэн шиг хүүхэн байсан юм билээ. Маленэ
2015-10-29
Зочин:
Ynen goe ania yumaa
2015-10-29
nom:
Nomiin san zarna 95705545 Huuchinii hovor nom romanuud zarna,
2015-10-29