Бүлэг дээрэмчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ
2015-10-29

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Тэмүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ.

 

Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс У.Тэмүжинд 19 жил 6 сар, М.Мөнх-Отгонд 19 жил, Г.Магнайд 18 жил, У.Баярсүрэнд 17 жил 1 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Б.Тайванд  6 жил, Т.Бархасболдод 3 жил 5 сар хорих ял тус тус оногдуулсан байна.

 

Хэргийг сануулахад, У.Тэмүжин, У.Баярсүрэн, Г.Магнай, М.Мөнх-Отгон нар нь бүлэглэн 2011 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кинотеатрын баруун урд талд С-г такси барих гэж байхад нь автомашинд суулган авч явж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, 400 гаруй мянган төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдсэн. Энэ үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч удаан хугацаанд эмчлэгдэж байгаад нас барсан, өөрөөр хэлбэл шунахайн сэдэлтээр биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн бусдыг санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

 

Мөн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон, Б.Тайван, Т.Бархасболд нар нь 2011 оны 2 дугаар сарын 9-нөөс 2012 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн аж.

 

Түүнчлэн У.Тэмүжин, Г.Магнай, У.Баярсүрэн, М.Мөнх-Отгон нар нь давтан үйлдлээр бүлэглэн иргэн Л, Э нарыг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зардлын гарз аа... Бүлэг дээрэм, бүлэг хүчин, бүлэглэн хүний ами гээд топ хэрэгүүд бна..зүгээр л цаазал
2019-12-13
hujaa:
Ene hed muuhai sanagdaj bna uu gesen pizdad pizdaa mini zail tsaashaa harin cn baga yal ogson bna buh nasaar n horih heregtei
2015-10-30
Jiriin irgen:
Erh medel alban tushaalgui jiriin irgend shuuh yasan shudarga handaj bn ve HARIN ERH MEDEL ALBAN TUSHAALTAND YAGAAD HUULIIG NI SHUDARGA HEREGLEJ CHADAHGUI BGA YUM BE udahgui Temuujin said asan araas ni ochih boltugai
2015-10-29
ene hed muuhai sanagdaj bna uu:
Eh ornoos mini hulgailj aimar bayjchaad teiigee zugeer gudarch chadahgui eldviin ayultai yum hiij yavaa luivarchdiin ur huuhduud ednees ayultai bish gjuu
2015-10-29
Зочин:
tsaazaar avaach
2015-10-29
Зочин:
Цаазаар авах ял оноох хрэгтэй
2015-10-29
Зочин:
tur tumur nvvree haruulah estoi iim ymnuudiig hatuu shiitgevel taarna
2015-10-29
Зочин:
ХӨДӨӨНИЙХӨН.БАРАГ ТӨВ СЭЛЭНГЭ ДОРНОДЫНХОН БАЙГАА.
2015-10-29
A:
Arai baga ял огсон бна
2015-10-29