Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийг дахин урьжээ.
Тэрээр энэ удаа ашигт малтмалын лицензийг хэн хаана ямар замаар олгосон, авсан гээд хууль бус үйлдлийг илчлэх гэж байгаа аж. Энэ үеэр тодорхой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэлж байна.
Мөн энэ хэвлэлийн хуралд Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцоно.