Паттинсон сүйгээ цуцаллаа
2015-10-29

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон өнгөрсөн тавдугаар сард сүй тавьсан, Британийн уран бүтээлч Фкагаас салж, сүйгээ цуцалсан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Фкагийн хэвлэлийн төлөөлөгч баталж буй юм. Тэрбээр “Хос тохиролцсоны эцэст салцгаасан. Сүйгээ албан ёсоор цуцалсан хэдий ч найзууд болохоор шийдсэн” гэж ярьжээ.

 

Салалтын шалтгаан тодорхойгүй байна. Тэд өнгөрөгч наймдугаар сараас Лондон хотноо хамтран амьдрах болсон юм. Фка твиттерттээ “Роб амласан. Гэхдээ амласан бүхнээ умартаж, зөрчсөн. Одоо бид найзууд. Зүгээр л найзууд” гэж жиргэжээ.

 

Харин жүжигчин залуу салалтынхаа тухай сэтгүүлчдэд тайлбар өгөхөөс татгалзсан ч “TMZ” сайтад “Бид хичээсэн. Сайхан амьдрахыг хүсч байна. Даанч бүтсэнгүй” хэмээн ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин