Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо
2015-10-30

 

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шилдгүүд өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөнд Гала тоглолт хийлээ. Энэ жилийн найрал дууны уралдаант наадамд Сонгинохайрхан дүүргийн 107, сургууль, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд тусгай байр эзэлсэн бол III байранд Баянгол дүүргийн 28-р сургууль, II байранд Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан байна. Харин тэргүүн байранд  Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадмын шилдгүүдэд нийслэлийн удирдалгууд баяр хүргэж, шагналыг нь гардуулж өглөө.



Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны Гала тоглолтод уралдаант наадмын шилдгүүд болон Сүхбаатар дүүргийн 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд оролцож ая дуугаа өргөн нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. Мөн энэ үеэр нийслэлийн удирдлагууд, цагдаа, эмнэлэг, хот тохижилтын ажилтнуудын төлөөлөл “Хүүхдэд ээлтэй Найрсаг Улаанбаатар хот” уриалгад нэгдэж  гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин