Оюутолгойг одоо яах юм бэ
2015-10-30

Өнгөрөгч хавар ноён Г.Тэмүүлэн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Оюутолгойн төслийн талаарх хэлэлцээрийн явцад нөгөө талын (хөрөнгө оруулагч тал) илүү зүйл хүсэх нь хэтрээд байгаа тул энэ эрхэм ТУЗ-ийн гишүүнээс татгалзлаа гэсэн утгатай ярилцлагыг сонинд өгч байлаа. 

 

“...Олон нийт “Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л “Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг” гэсэн ярилцлагыг тэрбээр хэвлэлд өгч байв.

 

Үүний цаана энэ зөрчлийн дүнг нь нөгөө талын тайлангаар зөвшөөрчих гээд байсан Засгийн нөлөө ТУЗ-ийн гишүүдэд бас байсан юм байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн тухай баримт нийтэд ил болоод байгаа.

 

2016 онд Монгол Улс зээлийнхээ хүүд өгөх мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний энэ зөрчлийг анхны гэрээний буруутай шууд хутгаж ойлгох нь өрөөсгөл байх. Харин хөрөнгө оруулагч тал явцын дунд даврах шиг болж бараг л хатгасан нэг шон идсэн бургерийнхээ мөнгийг ч Монголын талд оруулсан хөрөнгө оруулалт болгон тайлагнаж ирснийг энэхүү шалгалтыг үр дүн харуулж байгаа юм. Зарим баримтаар бол Оюутолгойн хашаанаас хальж хилийн цаана барьсан шугам хүртэл манай хөрөнгө оруулалт болж өрийн хавтсыг маань зузаалжээ.

 

Оюутолгой компани Хятадын газар нутаг дээр 55 сая ам.доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Гэхдээ энэ шугамын зардлыг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт болгон тусгасан. Өөрөөр хэлбэл, бид хятадад баригдсан тэрхүү цахилгаан дамжуулах шугамын үнийн 34 хувийг хүүтэй нь төлнө. Мөн Монголд шугам барьдаг үнээс 3 дахин өндөр үнэтэй тусгасан.

 

Оюутолгой компани нь Бээжинд өөрийн төлөөлөгчийн газраа 30 сая ам.доллараар байгуулсан. Энэ газрын зардлыг манай монгол оронд оруулж буй хөрөнгө оруулалт болгож бичсэн... гээд маргаан зөрчилтэй тайлангуудын жагсаалт хөвөрчээ. 

 

Гэрээ ёсоор бидний Оюутолгойд эзэмшдэг нэртэй 34 хувьд тооцогдсон хөрөнгө оруулалт гэж тайлагнасан цент бүхэн эргээд Монголын талд өр болж үлдэж байгаа хэрэг. Энэ бол одоо өнгөрсөн хэрэг болж байх шиг. Асуудлыг нэг тийш болгож хоёр дахь бүтээн байгуулалтыг нь эхлүүлж баялгийн хаялгыг эдийн засагт бодитой  тусгах хүлээлт нийгэмд байгаа ч эхлээд дээрх зөрчлийг арилгах үүрэг энэ Засагт хаяглагдаж байгаа.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн гэрээ юу болж байна. Дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хэрхэн засахаар болсон бэ. Цайруулаад мартахаар болсон уу.  Үүнд хариулт болгож  шийдлийн цаг уулзалтаар Ерөнхий сайд Оюутолгойн асуудлыг тухайлан ярилцахаар  “Эрдэнэс”-ийн асуудлыг гардаж байгаа сайд дарга нарыгаа өрөөндөө дуудаж уулзжээ.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарын ерөнхий сайддаа тавьсан тайлангаар бол Оюутолгойн гүний уурхайд өрөм хатгах тун ойртсон бололтой.

 

Яригдсан асуудлыг харахад ерөнхийдөө хэвлэлээр гарсан зөрчлийн талаарх мэдээллийг залруулж байгаа ажлын тайлан гэж болохоор байгаа юм. Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөнджээ.. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон бололтой. Том жижиг зарлагаа Монголын талд өр болгоод оруулчихдаг Хөрөнгө оруулалтын гэрээг  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлж байгаа гэнэ.

 

“Оюу Толгой” ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалинг тусгай хангамжаас гаргаж дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгажээ. Гэхдээ энэ нь бас шууд хэрэгжих боломжгүй бололтой юм. Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурал(ХЭХ)-ын эрх мэдэлд байдаг тул дараагийн ээлжит хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаагаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд  хэлжээ.  Цаашид  Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно гэсэн байна.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын хувьд гомдмоор нэг асуудал нь тус компанийн зүгээс Өмнөговь аймагт оруулсан хандиваа тайландаа эргэн төлөгдөх зээл өр болгон тусгасан байсан явдал. Энэ хэл амнаас бэргэсэн Ерөнхий сайд орон нутгийн дэмжлэг болон хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулжээ.

 

Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байгаа ба одоогоор эдгээр зардлыг үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байгаа гэсэн хариултыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өгчээ.

 

Дашрамд дурдахад, Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) үүнтэй болон бусад зардалтай холбоотойгоор өсөөгүй гэдгийг тэр мөн онцолжээ. Энэ бол энэхүү “шийдлийн цаг”-ийн уулзалтаар олон нийтэд өгөх гэсэн гол мессеж байх л даа. Энэхүү уулзалтын мэдээгээр Оюутолгойд Монголын өр өсөөд байгаа алдаа засагдаж байгаа юм байна гэж тайвширч болох.

Гол асуулт. Гүний уурхайд орж ирэх санхүүжилт хаана байна. Оюутолгойгоос бөөн ам доллар хэзээ цутгах вэ. Энд түшиж ярьж буй засгийн газрын хэмжээний уулзалтаас өгсөн мэдээллээс харахад их мөнгө ойрын сардаа наашлахгүй бололтой.

 

Хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банк, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод байгаа гэжээ.

 

Өөр ойрын эх сурвалжид "Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн даргын мэдээлснээр ирэх арваннэгдүгээр сарын сүүл болон арванхоёрдугаар сарын эхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулах хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр Дубайн гэрээний араас чимээлсэн Оюутолгойн 4.2 тэрбум доллар эдийн засагт эргэлдэх хүлээлт дараа ондоо шилжлээ. 

 

2010 онд анхлан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгон хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн байдаг.

 

Харин энэ хэрийн найрсаг түншлэлийнхээ хариуд бид хэтрүүлж хэлэхэд одоогоор нэг центийн ч ашиг хүртээгүй л байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх явцад энэ баялагт 34 хувьтай ч өрийн багц нь зузаарсаар байгаа Монгол улсын эрх ашиг удаах байранд тавигдсаар ирснийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн үү. Манай алдаа болоод цаашаа явахаар болсон уу. Үүнийг Ерөнхий сайд өөрийн биеэр олон нийтэд хэлчих хэрэгтэй.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгой, Таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-10-30
Зочин:
Монголын “Ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. Учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-51 -ийг эзэмшинэ” өөрөөр хэлвэл “төр өөрөө өөрийнхөө өмчид 34-51 -ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. Гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг.
2015-10-30
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2015-10-30
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-10-30
Зочин:
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. Ренэ Шатобриан
2015-10-30
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2015-10-30
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2015-10-30
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-10-30
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-10-30
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-10-30
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
2015-10-30
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-10-30
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
2015-10-30
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2015-10-30
Зочин:
Anhnaasaa suuri ni buruu tavidsan barilga gej bno. Uuniigee zasah tsairuulah gej ih l bantagnuulj bna. Yamarch ahits unendee haragdahgui bgaa shuu dee!!!
2015-10-30
bataa:
s.ganbaatariig l populistaar ni duudaad yanz bureer ni heleed baidag oorsdoo yu giiguulchvee iimerhuu l um boloh geed baisiin baruunii muusain ediin zasagiin aluurchdiig hooj gargaval taarna
2015-10-30
харамсаж байна:
Оюу толгойгоос монголд дорвитой орж ирэх зүйл алга. Баяр, зориг, баярцогтт, АН болон МАН ын удирдлага энэ гэрээг өөсддөө ашигтайгаар хийжээ. Ард түмэнд унах зүйл алга. Сая доллар мартаж байхыг бодоход их хэмжээний шагнал авч гэрээг байгуулсан. ХЭРЭГ хуучрахгүй, шударга хүмүүс төрд гарахыг л хүлээх үлдэж байна
2015-10-30
харамсаж байна:
Оюу толгойгоос монголд дорвитой орж ирэх зүйл алга. Баяр, зориг, баярцогтт, АН болон МАН ын удирдлага энэ гэрээг өөсддөө ашигтайгаар хийжээ. Ард түмэнд унах зүйл алга. Сая доллар мартаж байхыг бодоход их хэмжээний шагнал авч гэрээг байгуулсан. ХЭРЭГ хуучрахгүй, шударга хүмүүс төрд гарахыг л хүлээх үлдэж байна
2015-10-30
Балт:
Баярхүү минь .өөр юү байна гаргаад ир .олон хүн эвгүй бол оорцог хүнии идэш гэж хэзээнии үг байдаг .хоорондоо алалцаад байвал цаад талд ашигтай .иимд та нүд хурц чих сонор байгаарай
2015-10-30
Зочин:
монгол иргэд сонгогчид нь идэвхгүи хоирго болохоор засагт гарсан нөхдүүд монголын баялагт хөрөнгө оруулсан нөхдиин карманд орж тэдэнд үилчилдэг болсоны нэг жишээ дубаин гэрээ мөн. МАН сонгуулиар ялахын тулд 1,5 сая төгрөг амлаж ялж баисан. хаанаас тэр мөнгө олж өгнө гэж тиим хууль бус мөнгө амласан гээч. баяр дарга манаи нам сонгуульд ялбал танаи хүссэн баидлаар оюутолгоин гэрээ хиинэ харин танаих гэрээ хиингүүт бэлэн өгнө гэвэл шүү гэж тохирсон. тэгэхээр МАН засагиин эрх авахын тулд оюутолгоиг золигт гаргасан. энэ нь монгол улсаа олон арав магадгүи 100 н жилээр хохироосон явдал гэсэн үг.мөн дураараа дургиж баигаа биз? ард түмэн тэнэг болохоор улс төрчид намууд нь ингэж дургиж баигаа хэрэг.
2015-10-30
ЗОЧИН:
ТЭНЭГ САЙХАНБИЛЭГЭЭ ОЮУТОЛГОЙН ЗАРДЛЫГ ЯАЖ ӨСГӨСНИЙГ ШАЛГААД ГАРГААД ИРСЭН. ЯАГААД МУ-ЫН ХУУЛЬ ЭНЭ КОМПАНИД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА. НАЙЗ С.БАЯРЦОГТЫН АВСАН САЯ ДОЛЛАРААС ХУВЬ ХҮРТЧИХСЭН ҮҮ. ҮГҮЙ БОЛ ШАЛГАЛТЫГ БҮРЭН УТГААР НЬ ОРУУЛЖ АКТААР МӨНГИЙГ НЬ ТӨЛҮҮЛ. ШУДАРГА БАЙЦГАА
2015-10-30