Үүргээ гүйцэтгэж явсан цагдааг хутгалж, танхайрчээ
2015-10-30

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хутгалж танхайрсан хэрэг гарчээ. Гэмт этгээд нь хэрэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 50 настай, эрэгтэй Б гэгч байсан аж. Уг хэргийг Баянгол дүүрэг дах цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.

 

 Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд "Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх"-д ямар шийтгэл оноохыг заасан байдаг.

 

Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1. Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

230.2.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

230.3.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин