Ассад өөрийн хүсэлтээр Сирийг орхих хэрэгтэй
2015-10-30

Ираны Засгийн газрын хүсэлтийн дагуу Сирийн холбоотон орнуудын Гадаад хэргийн сайд нар Автрийн Вена хотноо цуулж, хуралдаж байна. Саудын Араб улсын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейр өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад энэ улсыг орхин гарах цаг болсон. Тэр ямар ч эргэлзээгүй Сирийг орхих хэрэгтэй. Хэрвээ энэ улсын хувь заяа Ассадад чухал биш бол тэрбээр Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж болно. Бид түүнийг түлхэн унагаах боломжтой” гэж ярьжээ.

 

Вена хотноо болж буй уулзалтад Сири, Турк, Египет, Орос, Саудын Араб болон Иракийн сайд нар оролцож байна. Уулзалт хаалттай болж буй бөгөөд сайд нар Ассадаас болж муудалцаж байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байна. “Орос, Ассадыг хамгаалж байгаа” хэмээн нэгэн гэрч “AFP” агентлаг ярьсан байна.

 

Уулзалтыг тэргүүлж буй Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф “Сирийн хямралыг ярилцаад шийдвэрлэх нь нэгэнт хожимдож. Бүх зүйл хяналтаас гарсан. Сирийн хямрал эцэслэх нь тус улсын эрх мэдэлтнүүдийн гарт байна” гэж мэдэгджээ. Ираны төрийн мэдлийн “Quds” сонин “Америкчууд Сирийн хямралыг даамжруулж, сунжруулахад Тегеран голлох үүргийг гүйцэтгэж байгаа хэмээн хардаж байна” гэж мэдээлжээ.

 

Вашингтоныг төлөөлөн тус уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцож буй бөгөөд тэрбээр “Ассад төрөөс явсан цагт Сирийн хямрал дуусгавар болно” гэх байр сууриндаа баттай зогсч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр уулзалтын дараа Иран, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай биечлэн уулзсан болохыг Цагаан ордон мэдээллээ.

 

2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн Иргэний дайны улмаас Сирийн 270 мянган иргэн амиа алдаж, дөрвөн сая иргэн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАШАР АССАД ЭЛБЭГДОРЖ ШИГ АНУСЫГ ДАГАЖ ДОЛИГНООГҮЙ. ТЭР БОЛ БААТАР , АРАБЫН АРСЛАН АССАД ШҮҮ ДЭ.
2015-10-30
Үнэн:
Элбэгдоржоо АНУ-г дагаад долигонож давхиад байвал хожмын нэг өдөр Башар Ассад шиг болно шүү
2015-10-30